Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шимэгч киноны фэнүүд Шэрон Чойд "шилдэг орчуулагч"-ийн шагнал олгожээ


Шимэгч киноны уран бүтээлчид Оскарын дөрвөн гол номинацид шилдгээр шалгарч, Азийн кино урлагт тодоор бичигдэх амжилтын эзэд боллоо. Гэвч киноны шүтэн бишрэгчид дахин нэг шагналын эзнийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Сошиал медиагийн зарим хэрэглэгч Шэрон Чойд "шилдэг орчуулагч"-ийн шагнал өгөх хэрэгтэй гэж хошигножээ.

Оскарын шагнал гардуулал ёслол өндөрлөсний дараа үзэгчид Шимэгч киноны бахдам амжилтад баярлахын зэрэгцээ найруулагч Бун Жун Угийн орчуулагч Шэрон Чойд талархал илэрхийлж, түүний орчуулах авьяасыг магтаж байв. Тэрбээр найруулагч Бун Жун Угийн оролцсон кино наадам, нэвтрүүлэгт бүрд орчуулагчаар ажиллаж байсан билээ. 

 Найруулагч Бун Жун У The Hollywood Reporter-т өгсөн ярилцлагадаа Шэрон Чойг Шимэгч киноны шүтэн бишрэгч хэмээгээд "Тэр бол төгс орчуулагч, бид бүгд түүнээс хамаарч байна. Мөн тэр гайхалтай кино уран бүтээлч" гэж ярьжээ. 

Солонгос - америк гаралтай Шэрон Чой өдгөө 25 настай бөгөөд кино урлагийн чиглэлээр их сургууль төгссөн аж. Найруулагч Бун Жун У өнгөрсөн жилийн тавдугаар сар буюу  Каннын кино наадмаас хойш хамтран ажиллаж байгаа гэжээ. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
2
Уржигдар
Фото: Дубай усанд автлаа
3
Уржигдар
Эрүүлийг хүсвэл матар шиг мөлх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
2
1
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.