Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ эможин утгыг тайлбарлах "хэлэлцүүлэг" сошиал медиад өрнөж байна


ЮНИКОД консорциум өнгөрсөн нэгдүгээр сард "хуруугаараа чимхэж" буй дүрсийг илэрхийлсэн шинэ эможиг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлж буйгаа мэдэгдсэн. Эможины утгыг тайлбарласан 14 хуудас материалд дурдсанаар, италичуудын соёлоос улбаалсан уг эможи нь "Юу хүсээв?" (италичууд үүнийг олон төрлийн утгаар ашигладаг ч хамгийн их илэрхийлдэг утга нь энэ юм байна) гэсэн утгыг илэрхийлдэг гэжээ. Мөн "Италийн хэл соёл, амьдралын хэв маяг дэлхий дахинд түгж буй өнөө үед илүү олон хүн италичуудын өргөн хэрэглэгддэг энэхүү гарын дохио зангааг хэрэглээсэй хэмээн хүссэн" гэж эможиг бүтээгчид тайлбарласан байна. 

Гэвч уг эможиг ямар нөхцөлд, хаана хэрэглэж буйгаас хамаараад маш олон төрлийн утга илэрхийлдэг болохыг хүмүүс тайлбарлаж, энэ талаар цахим ертөнцөд мэтгэлцээн өрнүүлж байгаа аж. 

Сэтгүүлч Ким Зеттерийн тайлбарласнаар, "хуруугаараа чимхэж" буй уг илэрхийлэмж нь Израильд маш өргөн утгыг илэрхийлдэг гэсэн юм. Тухайлбал, хэн нэгэнд уурлаж, бухимдсан үед ийм дохио зангаа гаргадаг бөгөөд "Түр азнаач", "Үүнийгээ дахин нэг бодож үзээрэй" гэх мэт, заримдаа бүр "WTF" гэсэн утгыг ч илэрхийлдэг гэжээ.   

 Харин Арабын ертөнцөд энэ нь хоёр гол утгыг илэрхийлдэг аж. Нэг талаас тайвшир, хүлээ, азна гэх утгатай бол бусдыг айлгаж, заналхийлэх үед "Чамд юу тохиолдохыг харж л байя" гэсэн сүрдүүлгийн утгыг илэрхийлдэг байна. Харин Энэтхэгт хэн нэгнийг өлсөж буй эсэхийг асуухдаа иймэрхүү дохиог ашигладаг гэжээ. 

 Ийнхүү зарим сошиал хэрэглэгчид "хуруугаараа чимхэж" буй эможиг өөрийн хэл, соёлын онцлогт тулгуурлан тайлбарлаж байгаа бол зарим нь хошин утгаар ч тайлбарлаж байгаа юм. Жишээ нь, "Аяга таваг, халбага сэрээ ашиглахгүйгээр хоол идэхийг хэлж байгаа юм", "Чимх давсыг хэлж байна" гэх мэтчилэн өөрсдийн санааг нэмэрлэсэн байна. 

 Тэгвэл дээрх эможиг К-поп соёлтой холбон тайлбарлах ч хүмүүс байгаа юм. Тухайлбал, дуучин, жүжигчин Күон Юүри солонгос баншийг уг дохиогоор илэрхийлж, шүтэн бишрэгчдийнхээ дунд трэнд болгож байжээ. Түүнчлэн энэхүү гарын дохиог "I mandu you" гэсэн хэллэгтэй хоршин хэрэглэх нь түгээмэл бөгөөд угтаа энэ нь "Би чамд хайртай" гэсэн утгыг Юүри стилиэр илэрхийлж буй хэлбэр гэж к-поп сонирхогчид тайлбарлажээ.

Холбоотой мэдээлэл: Дэлхий нийт ямар эможиг хамгийн их ашигладаг вэ?

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
2
18 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
19 цагийн өмнө
Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
9
1
1
1
0
0
4

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

о 2020.02.06 202.21.120.162

enig haanaas yaj tataj avhin

0 Хариулах


olon 2020.02.05 202.179.26.9

olonl best

0 Хариулах


Зочин 2020.02.05 103.229.123.169

Mongol utga ni best yum baina hha

0 Хариулах


Ulun 2020.02.05 202.9.46.149

Mongold law өлөн gedeg utga ilerxiildegshd

0 Хариулах