Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ оны зорилгодоо шантралгүй хүрэхэд туслах 5 арга


Ирж буй жилд ийм ч ажил амжуулж, тийм ч амжилтанд хүрнэ гэж хүмүүс өөртөө амлаж, зорилго тавьдаг. Харамсалтай нь ингэж амлагсдын 4% нь л зорилгодоо хүрдэг тухай судалгаа байна. Жилээс жилд сайхан бодлуудаар өөрийгөө “хууравч” оны төгсгөлд бахь байдгаараа л байж байдаг хүмүүс хэр олон байна? 2021 оныг ийм нэгэн он болгохгүйн тулд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

1. Бүтэшгүй зүйл бус бодит зорилго тавь

Хүмүүс зорилгодоо хүрэлгүй шантардгийн хамгийн том шалтгаан нь анхнаасаа биелүүлэхэд маш хэцүү, бүтэшгүй зорилго тавьсан байдгийнх. Хийх, гүйцээх боломж, нөөц бололцоо, ур чадвараа хэмжиж, түүнээсээ хэтрэхгүй байх зүйл төлөвлөх нь ухаалаг алхам болно. Гэнэтхэн л сар луу аялана, сансарт ниснэ гэсэн лугаа адил том зорилт тавиад түүндээ хүрэлгүй няцсанаас хөдөө аялах, холын зайд гүйх гэхчлэн биелэгдэхүйц зүйлс төлөвлөөрэй. 

2. Том зорилгоо олон жижиг болгож хувааТаныг эмч жилийн дотор 10 кг хасах шаардлагатай гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар зайлшгүй том үр дүнд хүрэх хэрэгтэй болвол үүнийгээ сар, улирлаар багасган төлөвлөж, даваа бүрийг нь системтэй давж явах нь үр дүнтэй. Хүн хэзээ ч нэг дор 10 кг жин хаяж чадахгүй, түүний оронд үүнийгээ 12 сардаа хувааж, сараа долоо хоногтоо хуваах гэх мэт багасган тооцож жингээ хасвал үр дүнтэй байх болно шүү. Ер нь чин үнэнийг хэлэхэд аливаа зорилгод хүрэх хамгийн бодит арга бол өдөр тутмын зуршил дээр суурилсан хөдөлмөр байдаг шүү. 

3. Замдаа таарах бэрхшээлүүдэд бэлдСайхан зорилго өвөртлөн шинэ оны босгыг давлаа. Одоо бүтэн жилжин зорилгынхоо төлөө тууштай тэмцэх гол ажил үлдлээ. Жилийн урт хугацаанд за яах вэ ганц удаа, за түр хойш нь тавья, за зун болохоор эхлэе гэж хэдэн удаа өөртөө бууж өгөх бол? Үүнийгээ тооцож үзсэн үү?

Бидний тархины рационал шийдвэр гаргадаг хэсэг удаан ажиллаж хариу үйлдэл үзүүлдэг бол сэтгэл хөдлөлөөр ханддаг хэсэг маш түргэн ажилладаг. Сэтгэл хөдлөлдөө захирагдаж, нэг удаа шантрах төдийд бүх зорилгоо хаяж ч мэднэ. Тиймээс шантрах мөчүүдийг тооцоолж, орчин тойрон, хамт олон, гэр бүл, найз нөхдөө зорилгыг чинь үргэлж сануулж байхыг гуйгаарай. Мөн эмх замбараа, дэс дараалал, минимал байдал хүнд зорилгодоо хүрэхэд тусалдаг тул орчин тойрно эмх цэгцтэй байлгахыг эрхэмлээрэй. Товчоор хэлбэл зорилгоосоо болж стресстэхгүй байхын тулд бэлтгэлээ базаа. 

4. Зорилгоосоо хазайсан үедээ найз нөхдийнхөө шүүмжлэлийг хүлээж авДэглэм барина, дасгал хийнэ, шар айраг, дарс ууж хэвтэхээ болино, мөнгөө хадгална гэх мэт амлалтууддаа хүрэхгүй байгааг чинь хэлж, сануулах цорын ганц хүмүүс бол найз нөхөд, гэр бүлийнхэн. Тэд хэлж, сануулснаар бид сайжирч байдаг. Тэд чамайг гутаах гэж, шаналгах гэж хэлж байгаа юм биш. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэсэндээ хэлж буй юм. 

5. Шантрах мөчид өөртөө хэлэх үг “ахиад ганцхан л алхам”Өглөө эрт сэрж, дасгалын зааланд очих, эрүүл хоол идэх, дэг журамтай амьдрах, бусадтай харилцаагаа сайжруулах, шинэ зүйл сурах зэрэг зорилтууд ихэнх хүнд байдаг. Ядрах, шантрах бүртээ ахиад ганцхан л алхам, энийг л хийчихвэл боллоо гэдэг “тарнийг” өөртөө уншиж сураарай. Энийг л хийчихвэл гэртээ харьж амарна, цагийн дараа гэхэд ядарсаар байвал ажлаа шууд дуусгана гэх мэт. Ихэнх шантрал, амрах, зугтаах, идэх, унтах хүсэл 20 минутаас урт үргэлжилдэггүй. Энэ үед эдгээр түр зуурын хүсэл шуналууд замхрах хугацааг өөртөө олгож, сэтгэл хөдлөлөө захирч сурвал зорилгоо биелүүлж сурах шидийн хүчийг оллоо л гэсэн үг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.