Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ подкаст: The Media Show

Энэ бол хэвлэл мэдээлэл, медиа салбарын талаар хөндөн ярилцах "The Media Show" ярилцлага юм.


Ub.life-ийн гэр бүлээс нэгэн шинэ подкаст мэндэлж байна. Энэ бол хэвлэл мэдээлэл, медиа салбарын талаар хөндөн ярилцах "The Media Show" ярилцлага юм. Ж.Хулангийн хөтлөн явуулах энэ подкаст анхны дугаартаа "Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер Ч.Лодойсамбууг урьж нэвтрүүлэг бүтсэн түүх, медиа төслийн менежмент болон цаашдын төлөвлөгөөний талаар илэн далангүй ярилцсан байна. 


Подкастын хөтлөгч:

Ж.Хулан - Ub.life сайт, "Гэрэг" сэтгүүлийн Дэд захирал.
Сэтгүүлч мэргэжилтэй.

Подкастыг хийх болсон шалтгаан: 

Англид суралцах хугацаандаа BBC-д "The Media Show" гэж хэвлэл, мэдээллийн салбар төдийгүй өргөжин хөгжиж буй медиа салбарын тухай ярилцдаг цуврал байдгийг мэдэж хааяа сонсдог байлаа. Мөн гаднын хэвлэлүүдэд Media Editor гэж хэвлэл, мэдээллийн салбарт болж буй өөрчлөлт, хөдөлгөөнийг бичиж нийтэлдэг, аливаа хэвлэлийн редактор солигдох, тэр нь ямар үр нөлөөтэйг уншигч, олон нийтэд таниулдаг, медиа салбарт гарсан шинэ соргог үйл явдлуудыг тоймлож, гол дүрүүдтэй ярилцдаг сэтгүүлчид байдаг. Тэдгээрийг харж, уншиж бид ч бас салбарынхаа тухай яагаад өөрсдөө ярилцдаггүй билээ гэж бодсоноор подкастаа эхлүүлсэн. 

Подкастаар юу хүргэх вэ: 

Монголын медиа салбараа бүхий л талаас нь харах. Мөн медиа салбарыг зөвхөн уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хязгаарлах биш сошиал медиа, онлайн орчин, кино, видео тоглоом гээд медиа салбарыг өргөжүүлэн орж ирж буй хэлбэрүүдийг ч орхигдуулалгүй ярилцах хүсэлтэй. 

Нөгөөтэйгүүр медиа салбарын тухай мэдээлэл хэрэглэгчид маань ч ойлголттой болж харьцуулан, тунгаахад нь хэрэгтэй болов уу. 

Зочид: 

Зөвхөн медиа салбарт ажиллаж байгаа хүмүүс гэлтгүй хийж, бүтээж байгаа нь энэ салбартай холбогддог, үр нөлөө үзүүлдэг хүмүүсийг урих болно. Мөн хэнтэй, ямар сэдвээр ярилцаасай гэж бодож байгаагаа, медиа салбарын тухай юу мэдмээр байгаагаа сайтаар болон Instagram-аар дамжуулан шууд хүргээрэй.

Давтамж: 

Хоёр долоо хоног тутамд шинэ дугаар хүргэхийг зорьж байна.

Платформ: 

Одоогоор Soundcloud болон Castbox-д байршсан. Удахгүй Apple Podcast-д орчих байх.

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
The Media Show | Б.Энхцэцэг: Хүний амьдрал өөрөө утга уянгын шүү дээ
2
2020.11.10
The Media Show подкаст | Баримтыг шүтэж, сэтгэл хөдлөлөө даръя
3
2020.11.03
Подкаст тойм | Ч.Лодойсамбуу: "Улаан бал" нэвтрүүлэг 500 сая төгрөгөөр үнэлэгдсэн
санал болгох
1
30 минутын өмнө
Дэлхийд гарцтай бизнесийн боломж
2
1 цагийн өмнө
Өндөрлөг бүхий 67 газарт сайжруулсан түлш борлуулах цэг байгуулж байна
3
2 цагийн өмнө
Инфографик: "40 жил 40 амжилт" буюу "Herbalife Nutrition" компанийн замнал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.