Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Шинэ үеийн манлайлагчдын цугларалт "Unplug 2019"-д очих 8 шалтгаан


Залууст чиглэсэн олон арга хэмжээ, уулзалт цугларалт болдог ч тэр дундаас хамгийн үр өгөөжтэй, сонирхолтой, мартагдашгүй нь юу байсан бэ гэж асуувал олон ч хүн "Unplug" гэж хариулах нь мэдээж. Дөрөв дэх жилдээ зохиогдох гэж буй "Unplug" энэ жил ямар гэнэтийн бэлгээр дүүрэн байж, хүрэлцэн ирсэн залуусыг гайхшруулж бас догдлуулах бол? Мэдээж хэрэг илтгэлээ тавьж, туршлагаасаа хуваалцах мундаг зочдоо дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ жил уг эвентэд очиж, шинэ мэдлэг, санаа олж авах, урам зоригоор цэнэглэгдэх шалтгаануудыг та бүхэндээ танилцуулж байна.    

1. Энэ бол шинэ үеийн сэтгэгчид, шинийг санаачлагчдын цугларалт   

Та энд ямар хүмүүс ирэхийг таамаглаж байна уу? Шинийг эрэлхийлж, хийж бүтээхийн хүслээр дүүрэн хүмүүс. Мэдээж бас бусдыг байлдан дагуулах эрч хүчтэй, хийж бүтээсэн зүйлтэй хүмүүс та бүхэнд туршлагаасаа хуваалцана. Та хангалттай сэргэлэн бол энэ цугларалтын үеэр мөн ч олон танил, хамтрагч, ментортой болж чадна.

"Ard Life" ХХК-ийн Гүйцэтгэх захирал
МУИС-ийн ахлах багш, доктор
Монголын хамгийн анхны "Мазаалай" хиймэл дагуулыг зохион бүтээсэн багийн инженер, 2021 онд хөөрөх "Тэмүүлэл" хиймэл дагуулын төсөл, MOSTA - Монголын Сансрын Технологийн Холбооны ерөнхий инженер
Чимэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2. Unplug Marketplace   

Энэ жилийн нэгэн онцгой зүйл нь сүүлийн үед өсөлттэй яваа компаниуд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг та бүхэн "Unplug Marketplace" хэсгээс сонирхож болох нь. Ямар шинэ содон бүтээгдэхүүн, үйлчилгээ гарсан байгааг та бүхэн нэг дороос, хамгийн түрүүнд олж мэдэх нь байна.

3. #Challenge   

11 сарын эхээр тэд нэгэн сонирхолтой #challenge зарласан юм. "Unread"-ийн зүгээс залуусын дунд компьютер, гар утаснаасаа завсарлага авч, "Unplug" хийх үедээ юу хийх дуртай тухайгаа хуваалцах челленж зарлаж, тэндээс шалгарсан залууст эвентийн тасалбар, туялзуур сэлмээр хичээллэх эрхийн бичиг, хөвсгөр зөөлөн "Beanbag" бэлэглэсэн юм. Гэхдээ ингээ дл дуусаагүй. Тэд нийт 3 челленж зарлаж, сонирхолтой бэлэг барьсан юм. 

4. Урам зориг өгөх яриа   

Энэ арга хэмжээнээс миний зорьж очдог, үзэхдээ хамгийн баяртай байдаг зүйл бол гарцаагүй хэлэлцүүлгийн үе юм. Та эндээс өөрийн ойлгоогүй байсан олон зүйлийг ойлгож авч чадна. Цор ганц амжилттай байх эсвэл бизнесээ, санаагаа хөгжүүлэх тухай биш хэрхэн зөв "хүн" байх тухай ч бас сонсох боломжтой. Оролцож буй хүн болгоны ярианаас та ямар нэгэн зүйлийг ойлгож авах болно гэдгийг батлан хэлье. Гол нь та дэвтэр, балтайгаа очоорой. 

5. Төсөөлөөгүй хөнгөлөлт   

Unplug 2019 тасалбар худалдан авсан хүн бүрт Playtime Festival 2020 наадмын тасалбарыг (2020.01.01-ээс) 20 хувийн хөнгөлөлттэй худалдан авах эрхээс гадна тус арга хэмжээний мерчендайзуудыг 30 хувийг хөнгөлөлттэй авах эрхийг олгох нь.

6. Fireside Chat   

Энэ жил шинээр нэмэгдэж байгаа сонирхолтой нэгэн элемент бол энэ. Үзэл бодол, үзүүлэх нөлөөллөөрөө нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр эрхэм түүдэг галын дэргэд суугаа мэт халуун дотно, чөлөөт яриа өрнүүлэх болно. Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, "The HU" хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун нар халуун яриа өрнүүлэх нь байна. Алдаж болохгүй хэсэг байна шүү.

7. Unread Awards    

Тухайн жил "тэсрэлт" хийсэн, тод амжилт гаргасан энтрепренерүүд, байгууллагуудыг тодруулдаг "Unread Awards" энэ жил уламжлал ёсоор зохион байгуулагдана. Шинэлэг санаа, байлдан дагуулсан эрч хүч, өвөрмөц бүтээгдэхүүнээрээ ямар байгууллага, хүмүүс өрсөлдөж байгааг та сонирхоорой.







8. "Unplug 2019" эвентийн онцлох хэсгүүд дээр уулзацгаая!   







Тасалбараа яаж авах билээ, хаана болох билээ гэж гайхаж байна уу? Энэ жилийн "Unplug" 2019.11.30-нд буюу бямба гарагт "Crocus Event Hall"-д яг өглөөний 9 цагт эхлэх болно. Эвентийн тухай дэлгэрэнгүйг болон тасалбарын мэдээллийг ЭНД дарж сонирхоорой.

Хөтөлбөрийг эндээс сонирхоно уу. 

  

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.