UBLife Logo
Дэлхий

Шинэ Зеланд хязгаарлалтыг сулруулж, үйлчилгээний газруудыг нээхийг зөвшөөрлөө

Б.Саруул
Б.Саруул
Шинэ Зеланд хязгаарлалтыг сулруулж, үйлчилгээний газруудыг нээхийг зөвшөөрлөө

5 сая орчим хүн амтай Шинэ Зеланд улс пүрэв гарагаас эхлэн аюулгүй байдлын түвшнийг хоёрдугаар зэрэглэл болгон бууруулж, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа дахин явуулахыг зөвшөөрлөө. Тус улсад сүүлийн гурван өдрийн турш коронавирусийн тохиолдол шинээр бүртгэгдээгүй бөгөөд дотоодод халдвар тархах эрсдэл буурсан хэмээн эрх баригчид үзэж байна. 

Ийнхүү хязгаарлалтыг сулруулснаар дэлгүүр, кафе, ресторан, үсчний газар, цэцэрлэгт хүрээлэн нээгдэж, 10 хүртэлх хүн цуглаа боломжтой болжээ. Мөн иргэдийг улс дотроо зорчихыг зөвшөөрч,  ирэх даваа гарагаас сургуулиудыг дахин нээхээр төлөвлөж байна. Түүнчлэн шөнийн цэнгээний газруудыг тавдугаар сарын 21-ээс нээнэ гэж мэдэгджээ. 

Шинэ Зеландад 1500 орчим хүн коронавирусийн халдвар авснаас 21 хүн амиа алджээ. Халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Шинэ Зеландын эрх баригчид хатуу хөл хорио тогтоож, 200 гаруй мянган хүнд шинжилгээ хийсний үр дүнд ийнхүү халдварын тархалтыг хяналтандаа оруулаад байна.

Эх сурвалж: BBC 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.