UBLife Logo
Newsfeed

Шинэ Зеландын миссээр анх удаа трансжендер бүсгүй тодорчээ

Шинэ Зеландын миссээр анх удаа трансжендер бүсгүй тодорчээ

26 настай Ариэллэ Кэйл Филиппин гэр бүлд төрж, Шинэ Зеландад өсч торнижээ. 2017 оноос тэр өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгийг хайж, зоригтойгоор өөрчлөлт хийж эхэлсэн ч гэр бүлийнхэн нь огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй туслалцаа үзүүлээгүй байна.

Өөрийгөө трансжендер гэдгээ хэлэхэд гэр бүлийнхэн нь түүнийг хөөж, дахин харахыг хүсээгүй ч тэрээр нэгэн ярилцлагадаа одоо аав нь түүнийг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэмээжээ. 

Түүнийг Шинэ Зеландын миссээр тодорсон анхны трансжендер бүсгүй болсонд аав нь маш их бахархжээ. Мөн тэрээр "Өөрийнхөө хэн гэдгээс бүү санаа зов. Энэ бол чиний л амьдрал. Чи ганц л амьдарна. Тиймээс хүссэн тэр амьдралаараа амьдар" хэмээн ярьжээ.

Тэрээр одоо 26 настай ба бусдыг өөрсдийнхөөрөө байж, бүрэн дүүрэн амьдрахыг уриалж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.