Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэлэг золголтын үеэр “ЭРЭЛТТЭЙ” байх 5 төрлийн хүн


Монгол үндэстний өв уламжлал, соёл, ёс заншлын илэрхийлэл болсон сар шинийн баяр айсуй. Цагаан сар монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэдэг үндэсний баяр хэдий ч энэ жил үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинэлэг золголт хийхийг үндэсний томоохон аж ахуй нэгжүүд, сошиал хэрэглэгчид идэвхтэй дэмжиж байна. 

Технологийн дэвшил ашигласан шинэлэг золголтын үеэр эрэлттэй байх "тусгай үүрэгтэй" хүмүүсийг нэрлэцгээе.    

Холбоочин 

Сар шинийн баяраар өдөрт хэдэн арван удаа бууз жигнэж, салат хутгаж, аяга таваг угаадаг тогоо баригчдад энэ жил местээ ахиулах том боломж гарлаа.   Тогоо барихын хажуугаар гэр бүл, хүүхэд шуухадтай болсон уу гэх хүндхэн асуултад унаж, "давхар цохилтод" өртдөг ганц биечүүдийн хувьд энэ ажил бүр ч эрэлттэй байх нь. Тиймээс яг одооноос хамаатныхаа ах, эгч нарыг блокоосоо гаргаж, шинийн нэгэнд ямар хуваариар золгохоо төлөвлөөрэй. 

"Ёс ёмбогор төр төмбөгөр. Ахмад настнуудынхаа амар мэндийг түрүүлж айлтгана" гэхчлэн ажил хэрэгч яриа өрнүүлэх юм шүү. Видео дуудлагаар бэр гуйж болоод байхад золголт хийх энүүхэнд биз дээ, холбоочид оо?  

Зааварлагч

Танайд бага ангийн дүүтэйгээ ойр байж хичээл номыг нь давтуулдаг, зааж зөвлөх асар их авьяастай хүн бий юу? Тэгвэл эдгээр хүмүүс зааварлагчаар сонгогдох магадлал өндөр байна. Сар шинийн өдрүүдэд азай буурал, ахмад настнуудад ухаалаг төхөөрөмж, сошиал платформ ашиглахад нь туслах зааварлагчдын эрэлт хэрэгцээ өндөр байх нь гарцаагүй. 

Саатуулагч 

Гар утас, ухаалаг төхөөрөмж харангуут нүд нь гялалзаж, гараа сарвалзуулдаг бяцхан гишүүдтэй айлын анхааралд!   Саатуулагчид бол золголт ид явагдаж байх үеэр "жижигхэн" хүмүүсийг уйдаалгүй, харж хандах үүргийг гүйцэтгэх хүмүүс юм. Тэднийг хоёрхон минут л орхиход юу болдгийг мэднэ биз дээ?    

Бэлэг-чин

Золголт өндөрлөх үеэр зочдод бэлэг гардуулах эрхэм үүргийг мартаж болохгүй. Хамаатнуудынхаа дансыг бүртгэн авч, золголтын мөнгийг ерөөлийн сайхан үгтэй илгээх интернэт банк “базагчдыг” ингэж нэрлэв. Зарим айлууд дэвшилтэт технологийг ашиглан Qpay кодоо хэвлээд бэлдэж байгаа сурагтай. Хэрэв бэлгээ урьдчилаад авчихсан бол чатаар зургийг нь явуулж, зочдынхоо сэтгэлийг дэвтээгээрэй.   

Яриа өрнүүлэгч 

Бидэнд итгэ! Сар шинийн идээ шүүсний амт чанараас эхлээд хол ойрын "хов базаж" онлайн золголтыг халуун дотно болгох хүмүүс гарцаагүй чухал. Тиймээс яриа хөрөөтэй, сэргэлэн цовоо залуучууд минь эртнээс энэ местэд хүчээ үзээрэй. Мэндтэй устай, элгэсэг хүмүүст хамаатнууд үргэлж ам сайтай байдаг шүү дээ.   

Дашрамд дурдахад, Юнител групп ахан дүүс, ахмад настнуудтайгаа алсаас мэндчилж, хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс сэргийлэхийг дэмжин, #ШинэлэгШинэлье уриалгыг гаргажээ. Та ч бас нэгдээрэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.