UBLife Logo
Эрүүл мэнд

Шинжилгээгээр 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Шинжилгээгээр 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл өглөө. Өчигдөр буюу тавдугаар сарын 27-нд дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийжээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй бол 13 хүнд халдвар илэрсэн байна. Ингээд Монголд нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан 40, ажиглах байранд байгаа 352, тандалтын зорилгоор цуглуулсан 19, ажиглах байранд байгаа 7 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд хүнээ зөв сонгож татаж авсан байна. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа маань маш сайн хэрэг боллоо.Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 зорчигчийг гал тэргээр Улаанбаатар авчирсны 21-г нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Ирж тусгаарлагдаж байгаа иргэд маань маш хариуцлагатай байж мэдээллээ нарийн тодорхой өгч байгаа. Хамтарч ажиллах сэтгэл маш өндөр болсон байна. Цаашдаа чартер нислэгээр ирэх иргэдээ маш сайн хянана. Бүх юм хяналтад байгаа гэдгийг хэлмээр байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.