Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй суралцах 8 арга

Сурсан зүйлээ яаж бүгдийг нь мартахгүй байх вэ, давтаж унших нь яагаад үр дүнгүй вэ?


"Ихэнх оюутнуудын суралцах арга барил үр дүнгүй байдаг."

Энэ бол сүүлийн 80 гаруй жилд суралцахуй, ой тогтоолтын чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудыг хамтран шинжилсэн Вашингтоны их сургуулийн сэтгэл судлаач Хенри Ридигер, Марк МакДаниел нарын дүгнэлт юм. Зохиолч Питер Браун тэдний судалгааны үр дүнг Make It Stick: The Science of Successful Learning номондоо тусгажээ. 

Оюутнууд ихэвчлэн бичиж авсан тэмдэглэл, сурах бичгээ дахин давтан унших замаар суралцдаг ч лабораторийн туршилт болон оюутнуудын дунд хийсэн судалгаанаас үзэхэд энэ нь хамгийн үр дүнгүй арга болох нь тогтоогджээ. Харин флаш карт хөтлөх, бүдүүвч зохиох, өөрөөсөө асуулт асуух гэх мэт идэвхтэй сургалтын аргууд нь илүү үр дүнтэй байдгийг судлаачид хэлж байна. 

Сэтгэл судлаач Марк МакДаниел судалгааны ажилдаа тулгуурлан өндөр үр дүнтэй суралцах 8 аргыг хуваалцжээ. 

Дахин давтаж унших нь хангалтгүй

"Судалгаанаас үзэхэд оюутнууд дийлэнхдээ өгөгдсөн даалгавар, тэмдэглэлээ давтан уншдаг бөгөөд үүнийг суралцах хамгийн шилдэг арга гэж үзэв байв. Гэвч мэдээллийг дахин давтан боловсруулах ийм арга нь суралцах үр дүнтэй арга барил биш бөгөөд урт хугацааны ой санамжид үлддэггүй болохын олон арван судалгааны үр дүн харуулж байна.Тухайлбал, Вашингтоны их сургуулийн оюутнуудын дунд хийсэн туршилтаар сурах бичгийн нэг бүлгийг давтан уншсан оюутнууд тухайн агуулгыг нэг л удаа уншсан оюутнуудаас ялгарах зүйлгүй байгаа нь ажиглагдсан.

Идэвхтэй сургалтын аргуудыг ашиглах нь хамгийн үр дүнтэй гэжээ. 

Аливаа зүйлийг анх удаа уншихад шинээр олон зүйлийг мэдэж авдаг. Харин хоёр дахь удаа уншихдаа хүн "Би үүнийг мэднэ шүү дээ" гэсэн бодолтойгоор уншиж буй зүйлдээ ханддаг. Тиймээс мэдээллийг дахин унших үед хүн мэдээллийг гүнзгий боловсруулдаггүй, өнгөцхөн ханддаг" гэжээ. 

Өөрөөсөө аль болох олон асуулт асуу 

"Давтаж уншихын оронд ашиглаж болох өөр нэг сайн арга бол өөрөөсөө асуух юм. Сурах бичгийн ард байдаг асуултуудыг ажиллах эсвэл асуултаа өөрөө зохиосон ч болно. Мэдээллийг ийм байдлаар сэргээн санах нь сурах үйл явц, ой тогтоолтыг илүү үр дүнтэй болгодог.

Хэдийгээр та асуултанд хариулж чадахгүй, уншсан зүйлээ санахгүй байлаа ч ядаж л юуг мэдэхгүй байгаагаа,аль хэсгийг дахин давтах ёстойгоо мэдэж авна. 

Зүгээр унших, гүйлгэж харах бус хэн, юуг, яагаад, хэрхэн гэсэн асуултыг байнга өөрөөсөө асууж бай.

Мөн асуулт асуух нь ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусалдаг. Жишээ нь, та дэлхийн түүхийг судалж байхдаа эртний Ром, Грек улсууд хоорондоо хэрхэн худалдаа хийж байсан талаар уншжээ гэж бодъё. Түр азнаад яагаад тэд худалдааны түншүүд болсныг, бас яагаад тэд хөлөг онгоц үйлдвэрлэгч болсныг өөрөөсөө асуугаарай. 

Зүгээр унших, гүйлгэж харахын оронд хэн, юуг, яагаад, хэрхэн гэсэн асуултыг байнга өөрөөсөө асууж бай. Ингэснээр уншиж буй зүйлээ гүнзгий ойлгоод зогсохгүй таны ой тогтоолт, сурах чадвар сайжирна" гэж зөвлөжээ.  

Шинэ мэдээллийг өмнө нь мэддэг байсан зүйлтэйгээ холбо 

Хэрэв аливаа мэдээллийг давтаж уншихаар болбол шинээр олж мэдсэн зүйлээ өмнөх мэдлэгтэйгээ холбохыг хичээ. 

Жишээ нь, нейрон буюу мэдрэлийн эсүүд хэрхэн мэдээлэл дамжуулдаг талаар судалж байлаа гэж бодъё. Хэрэв мэдрэлийн эсүүдийг миелин хэмээх өөхөн бүрхүүл бүрхэж байвал мэдээллийг илүү хурдтай дамжуулдаг аж. 

Үүнийг бид ус хоолойгоор урсахтай адилтган ойлгож болно. Хоолой бүрэн бүтэн байвал ус хурдан урсана. Хэрэв хоолой цоорвол усны урсгал муудна. Үүний нэгэн адил хүн хөгшрөх явцад миелин бүрхүүл задарч, мэдээлэл дамжуулах хурд удааширдаг байна. 

Мэдээллийг визуал хэлбэрт оруул

Аливаа мэдээллийг хүснэгт, диаграмм, схем, бүдүүвч гэх мэт визуал хэлбэрт хувиргах нь үр дүнтэй аргуудын нэг юм. Унших нь хялбар боловч тухайн мэдээллийг үнэхээр ойлгож, өөр нөхцөлд ч хэрэглэж чаддаг байхын тулд өөрийнхөө загварчилж сурах хэрэгтэй. 

Флаш карт ашиглах

Мэдээллийг давтаж унших нь бүхэлдээ муу гэсэн үг биш юм. Харин бодож, эргэцүүлэхгүйгээр давтах нь үр дүнгүй гэсэн санаа билээ 

Флаш картан дээрх асуултанд зөв хариулсан тохиолдолд болчихлоо гэж үзээд дахиж ашигладаггүй нь оюутнуудын гаргадаг гол алдаа юм.

Ямар ч мэдээллийг сэргээн санахгүй, давтахгүй бол мартагдах нь гарцаагүй. Тиймээс флаш карт ашиглан мэдлэгээ бататгаж, сэргээн санаж болно. Флаш картан дээрх асуултанд зөв хариулсан тохиолдолд болчихлоо гэж үзээд дахиж ашигладаггүй нь оюутнуудын гаргадаг гол алдаа юм. Үнэн хэрэгтээ зөв хариуллаа ч гэсэн флаш картуудаа нүдэнд ил газар тавьж, санасан үедээ давтаж байх нь зөв гэжээ.

Нэг дор хэт их мэдээлэл цээжлэх хэрэггүй

Оюутнууд шалгалтын өмнөх өдөр нойргүй хонож бүтэн улирлын турш үзсэн хичээлүүдээ сэргээн давтах нь элбэг. Шалгалтын үеэр энэ арга тус болж мэдэх ч долоо хоногийн дараа багахан хэмжээний мэдээллийг санаж, дараагийн улирал гэхэд бүрмөсөн мартдаг бол статистик мэдээллүүд баталж байна. 

Мэдээллийг бага зэрэг зайтай, тогтмол давтах нь илүү үр дүнтэй.

Тэгвэл мэдээллийг бага зэрэг зайтай, тогтмол давтах нь илүү үр дүнтэй байдаг гэнэ. Жишээ нь, өнөөдөр флаш карт ашиглаж шинэ үгнүүд цээжилсэн бол маргааш дахиад давт. Дараа нь хоёр хоногийн дараа, дөрөв хоногийн дараа гэх мэтчилэн давтах хугацаагаа бага багаар уртасгах замаар давтах нь чухал гэжээ. 

Хичээлүүдийнхээ агуулгыг хооронд нь холих

Үр дүнтэй суралцахад багш нарын оролцоо ч чухал үүрэгтэй. Одоо хэрэгжиж буй боловсролын тогтолцоонд нэг өдөрт нэг сэдэв, дараагийн өдөр өөр нэг сэдэв заах замаар хичээлийн агуулгыг оюутан, сурагчдад хүргэж байна. Энэ нь дангаараа хангалтгүй бөгөөд багш нар өмнө нь заасан агуулгаа тогтмол сэргээн сануулах, бататгах хэрэгтэйг онцолжээ.

Тухайлбал, Вашингтоны их сургуулийн багш нар хоёр, гурван долоо хоногийн өмнө үзсэн агуулгаар тогтмол тест авдаг. Зарим багш нар нь лекц бүр дээрээ өмнө үзсэн хичээлүүдээ давтахад тодорхой цагийг зарцуулдаг байна. Мөн гэрийн даалгавар хэлбэрээр өмнөх агуулгыг бататгасан ч болно гэжээ. 

Үүнээс гадна хичээлүүдийн агуулгыг холих нь үр дүнтэй гэгдэж байна. Жишээ нь, оюутнууд урлагийн түүхийг судалж байлаа гэж бодъё. Эхний өдөр тэд Гогены тухай судалж, түүний зурсан зургуудыг үзнэ. Дараагийн өдөр Матиссегийн тухай уншиж, зургийг нь үзнэ. Гэвч ийм арга төдийлөн үр дүнтэй биш болох нь туршилтаар батлагджээ. Үүний оронд нэг өдөрт өөр өөр уран бүтээлчийн зургийг ээлжлэн үзэж, эцэст нь дүгнэлт хийх нь илүү өгөөжтэй байв. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хооронд нь холих нь тус тусад үзэхээс илүү үр дүнтэй байдаг аж. 

"Математикийн хүн" гэсэн ойлголт байдаггүй

Mindset номын зохиогч, Стэнфордын их сургуулийн профессор Кэрол Двэк сурах явцад оюутнуудын баримталдаг хандлагыг тогтонги ба өсөлтөт сэтгэлгээ гэж хоёр хуваажээ. Оюутнууд хэр амжилттай суралцахыг үүгээр дамжуулан таамаглаж болдог аж.

Өсөлтөт сэтгэлгээтэй оюутнууд сорилттой тулгарахдаа бууж өгөлгүй, тууштай хичээсээр амжилттай даван гардаг бол тогтонги сэтгэлгээтэй оюутнууд ингэж чаддаггүй гэнэ. Жишээлбэл, "Тэр угаасаа л толгойтой", "би математикийн хичээлдээ сайн биш" гэж бодох нь өөрийнхөө чадвар, нөөц боломжийг шууд хязгаарлаж буй явдал юм. 

Эх сурвалж: Vox

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
19 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
7
0
0
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.