Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ширээн дээр: Байгальд ээлтэй бүхнээр баялаг "Greeno"


Байгаль орчинд ээлтэй, хуванцраас татгалзсан, эко бүтээгдэхүүнийг санал болгож, зөв амьдралын хэв маягийг таниулж буй "Greeno"-гоор зочлов.

Байршил:

Талбайн баруун талд Гутлын 22-р байр. "Caffe Bene" кофе шопийн яг хажууд.

Уур амьсгал:

Модоор интерьерээ шийдсэн, зарим нэг ургамал, нарийн ногоо үнэртсээр угтав.

Ая, тух:

Тийм ч тухтай биш. Кофе уугаад цонхоор ширтэх, зөөврийн компьютертойгоо очоод ажлаа амжуулахад зохимжгүй. Учир нь гал тогоотойгоо зэрэгцээ байдаг тул дуу чимээ ихтэй, хоолны үнэр нь хувцасанд шингэхээр юм билээ. Харин дэлгүүрийнх нь хэсэгт бүтээгдэхүүн бүрийг сонирхож, мэдээллийг нь уншмаар сонголт арвинтай санагдсан. 

Хөгжмийн сонголт:

Шинэ жилийн playlist явж байв. 

Онцлох хоол:

Нэрийн хоол болох Buddha Bowl - 11900 - 13900₮
Power, Greeno, Vegan зэрэг нийт зургаан төрөлтэй бөгөөд бүгд онцлогтой. Хамгийн гол нь хүний өдөрт хүнс тэжээлээсээ авбал зохих шим тэжээлийг энэхүү bowl-с авдгаараа онцлог аж. Түүнчлэн өөрийн хүссэн орцоо захиалан үйлчлүүлэх боломжтой. 

Магтах зүйлс:

Дотоодын эрүүл, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгдчийг дэмжин нэг дор борлуулж байна. Мөн эрүүл, тэжээллэг хоолоор үйлчилж байгааг магтъя.

Муулах зүйл:
Үнэхээр муулах зүйлс олдсонгүй.

Зөөгчдийн “царай”:
Соёлтой, мэдээлэл сайн өгдөг.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?
Үзэмжтэй. Хоолнууд нь олон төрлийн орцоос бүрдсэн тул өнгөлөг харагдана.

Хоол идэж, байгалийн гаралтай бүтээгдэхүүн авахаас өөр юу хийх боломжтой вэ?
Buddha Bowl таван удаа захиалбал зургаа дахь нь үнэгүй.

00-д selfie хийхэд тохиромжтой эсэх.
Тохиромжгүй. 

Холбоос

Фэйсбүүк:
Greeno - Health food store & cafe

холбоотой мэдээ
1
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
2
2020.02.13
Ширээн дээр | Монгол брэнд, кофе шопийн нэгдэл "Нэгд"
3
2020.01.28
Ширээн дээр | "Олимпийн гудамж"-аар зочилсон нь
санал болгох
1
7 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
11 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
12 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.