Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Dreamy Drinks - Bubble Tea


Хоёр жилийн өмнө Улсын Их Дэлгүүр дотор bubble tea кафе анх нээгдэж байсныг санаж байна. Тухайн үед интернетээр viral болж байсан болохоор сонирхон автал уухын аргагүй сонин амттай, соруулаар нь bubble-ууд нь явахгүй гацаад хамаг хүлээлт унагаж байсан юм. Харин сүүлийн үед уг ундааны үйлчилгээ нэлээд дэлгэрч, хэн хүнгүй сонирхох болсон тул дахин туршихаар "Шангри-Ла" төвийг зорилоо.

Байршил:

Шангри Ла төвийн 3 давхарт фитнессийн хажууд буюу Foody-гийн эсрэг талд бий.

Уур амьсгал:

Их завгүй, жижигхэн зайнд гурвуулаа ажилладаг. Ачаалал ихтэй болохоор захиалга нэлээн удах болов уу гэтэл их хурдан бэлэн болсон. 

Ая, тух:

Үйлчлүүлэгчид суух хоёр л ширээ байдаг. Хүлээгээд зогсох хэцүү, суучихаар бусдын хэзээ босох бол гэх шиг харц бас л эвгүй санагдсан. Хамгийн зөв сонголт захиалгаа аваад л шоппинг хийх эсвэл, гараад бусад ажлаа амжуулах л юм байналээ.

Хөгжмийн сонголт:

Дуу хөгжим тоглуулдаггүй.

Онцлох bubble tea - 8,900₮

Бор элсэн чихэртэй bubble tea хамгийн эрэлттэй гэдгийг ажилчид нь онцолж байв. Үүн дээр илүү өег болгохын тулд улаан шош нэмүүлсэн юм. Уух тусам илүү шунаж уумаар санагдаж, амтанд нь орж байлаа. Тайваниас гаралтай энэ ундааны амт нь сүүтэй цайн дээр элсэн чихэр хийчихсэн ч юм шиг, сүүтэй кофе ч юм шиг, хайлсан зайрмаг уугаад байгаа ч юм шиг санагдсан. Мэдээж сонголтоосоо хамааран янз бүрийн амтыг мэдрэх боломжтой. Цэлцэгнүүр мэт bubble-д энэ цайны онцлог оршино. 

Магтах зүйлс:

Хурдан, соёлтой үйлчилгээ. 

Муулах зүйлс:

Үйчлүүлэх хэсэг жижигхэн.

Хамгийн үнэтэй bubble tea:

Орцоосоо хамаараад хамгийн үнэтэй bubble tea 8,900₮. Нэмэлт орц тус бүр 1,000₮

Хамгийн хямд bubble tea:

Мөн орц болон хэмжээнээсээ хамаараад хамгийн хямд нь 6,800₮

Зөөгчдийн “царай”:

Соёлтой, найрсаг бөгөөд сонголт хийхэд сайн зөвлөгөө өгч байсан. Жишээлбэл, калори багатай, чихэрлэг биш гэх мэтээр хувийн сонирхолдоо тохируулан сонгоход тусална.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?
Үзэмжтэй. 

Bubble tea уухаас өөр юу хийх боломжтой вэ?
Одоогоор өөр зүйл байхгүй.

Холбоосууд:

Фэйсбүүк- Dreamy Drinks Bubble TEA

Инстаграм- Dreamy Drinks Bubble TEA

холбоотой мэдээ
1
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
2
2020.02.13
Ширээн дээр | Монгол брэнд, кофе шопийн нэгдэл "Нэгд"
3
2020.01.28
Ширээн дээр | "Олимпийн гудамж"-аар зочилсон нь
санал болгох
1
7 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
11 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
12 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
1
2
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.12.17 66.181.161.121

Nie estoi shn gazar shvvv bi bvr bnga ordg bubble tea nvvd ni vnheer ammttai jimsni tsainuud ni bas ih goyy vilcelgeen soyltoi mongliin no1 gazar shv

0 Хариулах


хэн нэгэн 2019.11.25 203.91.114.244

энэ газрын үйлчилгээ гэж хог шүү дээ. худлаа сурталчилгаа хийх гэж л ингэж байгаа. тэр эрэгтэйчүүд бол арай л дэндүү 2 удаа үйлчлүүлэхэд бараг загнуулаад байгаа юм биш үү. дараа нь захиалга энэ тэр шидэж өгөөд, ядаж хүн хэрүүл хийсэн бол тэгж харьцаж байгааг ойлгохсон тэгсэн зөв зүгээр байж байхад тэгж хандаж болохгүй.

0 Хариулах


Зочин 2019.10.25 202.9.43.156

Tanai ene bulang yg mergejliin setguulch hotoldog ymuu? Medeellee aldaatai bichij baina, buruu ch haruulj baina. Dajgui ym hiiy ee. Jinhene setguulch baidag bol teruugeeree hiilgeech.

0 Хариулах