Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: "Эвелиний зуух"-наас гарсан шинэхэн бялууг амтлаарай

Evelyn’s oven-оор бид зочиллоо.


Улаанбаатар хотод “Hole in the wall” үйлчилгээний газрууд олширсоор л байна. Эдгээрийн нэг болох "Evelyn’s oven"-оор бид зочиллоо.

Байршил

Гутлын 22-р байр буюу Засгийн газрын ордны баруун талд. Байрныхаа урд талаасаа орно.

Уур амьсгал

Аз жаргал, инээд хөөр ундарч байдаг бүтээлч айлын гал тогоонд зочилсон мэт сэтгэгдэл төрлөө. Цэвэрхэн, бяцхан, өнгөлөг, гэгээлэг орчин энд бүрджээ. Үүдэнд нь гутлаа тайлаад ормоор санагдаж байв. 

Ая, тух

Өмнө нь дурдсанчлан “авсаархан” газар. Гурван ширээтэй, орон зай багатай. Тиймдээ ч хүн багатай, намуухан байлаа. Олон хүн холхисон, дуу чимээ ихтэй газраас зугтдаг хүмүүст яг тохирно. Хажууханд нь гал тогоо нь байрладаг тул шинэхэн бялуу, амттаны үнэр ханхийнэ. 

Хөгжмийн сонголт

Шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлэм Michael Buble-гийн пянз эгшиглэнэ.

Онцлох бялуу

Cream Crepe бялуу - 5500₮

Өндөр хүлээлттэй байсан болохоор ч юмуу эхэндээ хүсэж байсан амтанд хүрээгүй. Хөвсгөр, зөөлөн учраас аманд ороод л хайлах мэт. Гэхдээ час хийсэн амт дутагдаад байлаа. Харин гүзээлзгэнийн хавчуургатай нь хамт идтэл яг хүссэн амтыг минь мэдрүүлсэн. Амттан идэх дуртай ч хэт нялуун, чихэрлэг зүйлд дургүй хүмүүст энэ бялууг санал болгож байна. 

Нэмж хэлэхэд, захиалга их байдаг тул бялуугаа 3-4 хоногийн өмнө захиалаарай. Шинэ жилийн бялууны захиалгаа удахгүй авч эхлэх юм билээ.

Магтах зүйлс

Гэрийн жороор хийсэн элдэв нэмэлт амтгүй бялуу.

Муулах зүйлс

Муулах зүйл одоогоор алга. Цаашид бялууныхаа орц, жорны амтыг л бүү алдаасай.

Зөөгчдийн “царай”

Эелдэг, соёлтой, цэвэрхэн.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?

Үзэмжтэй. Цонхны тавцан дээрх пянз тоглуулагч, хананд байрлах неон лого, булангийн том толь зэрэг нь зураг авахад үнэхээр үзэмжтэй.

00-д selfie хийхэд тохиромжтой эсэх?

Тохиромжтой.

Бялуу идэхээс өөр юу хийх боломжтой вэ?

Өөр зүйл хийх боломжгүй.  


Холбоосууд:

Фэйсбүүк: Evelyn’s oven

Инстаграм: Evelyn's oven

холбоотой мэдээ
1
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
2
2020.02.13
Ширээн дээр | Монгол брэнд, кофе шопийн нэгдэл "Нэгд"
3
2020.01.28
Ширээн дээр | "Олимпийн гудамж"-аар зочилсон нь
санал болгох
1
7 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
11 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
12 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.