Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Галлерей мэт "Exhibition Coffee Bar"


Кофе шоп, мини бар, уран зургийн үзэсгэлэн зэргийг нэг дор бүрдүүлсэн "Exhibition Coffee Bar"-г энэ удаад онцолж байна.

Байршил:

Их Монгол улсын гудамж, Их Монгол төвийн нэг давхарт

Уур амьсгал:

Дотоод засал, хана дагуу байрлах уран зургууд, хурц өнгөний шийдлүүд зэрэг нь хэн нэгэн уран бүтээлчийн урлан, эсвэл уран зургийн галлерейд андуураад ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байв. 

Ая, тух:

Монгол гэр мэт зассан хэсэг болон зөөлөн суудал, хөвсгөр дэр, ширдэг, торгон хөшгөөр чимэглэсэн нь их тухтай байв. Тайз хэсэгт газар суух боломжтой хивстэй. Хөлөө жийгээд хатуу газар суухыг илүүд үздэг над шиг хүмүүст яг таарсан газар шиг санагдлаа.

Амьтдад ээлтэй газар гэдгийг энд онцольё. Тэжээвэр амьтадтай үйлчлүүлэхэд нээлттэй орчин.

Хөгжмийн сонголт:

Хөнгөн хэмнэлтэй, сонсголонтой хөгжмүүд эгшиглэнэ. Нэг л мэдэхэд хөгжмийн хэмнэлд нь орчихсон толгой дохичихсон сууж байсан.

Онцлох хоол, уух зүйлс:

Өдрийн хоол.

"Urban farmers"-ийн өдрийн хоолоор үйлчилдэг. Тогтмол хоолны цэс байхгүй ч өдөр бүр шинэхэн монгол ногоогоор бэлтгэсэн хоол үргэлж байх болно. Анхааруулахад яг тогтсон цаг байхгүй. Ажлын ачаалал, замын түгжрэлээс хамааран 12-3 цагийн хооронд хоол нь ирдэг. Тиймээс урьдчилаад утсаар лавлахыг зөвлөе. Мөн хоолоо авчраад тухлан идэхэд нээлттэй.

Кофе:

Мэргэжлийн бариста түр хугацаагаар ажиллаж, мэргэшсэн бариста нарыг бэлтгэж байгаа юм байна лээ. Кофений түүхий үрээ ОХУ-аас сонгон захиалдаг. Кофений амт ч сайн. Харин хэмжээ нь арай л бага санагдав. 

Магтах зүйлс:

Дотоодын уран бүтээлчдийг дэмжиж уран зураг, гар урлал болон бусад өвөрмөц бүтээлүүдийг нь олон нийтэд хүргэхэд тус болдог. Сар бүр өөр өөр уран бүтээлчийн бүтээлийг үзэх боломжтой.

Өмнө дурдсанчлан тэжээвэр амьтдад ээлтэй. Монголд ийм үйл ажиллагаатай кофе шоп хэд байдаг бол? Ерөнхийдөө бүх зүйлд нээлттэй эерэгээр хандаж, ямар нэгэн хориг тавиагүй их найрсаг газар.

Муулах зүйлс:

    Хотын төвөөс хол. 

Хамгийн үнэтэй уух юм:

    Смүүти - 8,500₮

Хамгийн хямд уух юм:

    Лаазтай ундаанууд - 3,500₮

Зөөгчдийн “царай”:

    Харилцааны соёлтой, үйлчилгээ сайн, цэвэрч.

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

    Хамгийн өвөрмөц интерьертэй кофе шоп гэж хэлмээр байна. Миний анзаарснаар хувцасны хэд хэдэн брэнд энд зураг авалтаа хийсэн байсан. 

Ширээг "Urga Woodworks" урласан.

Хоол идэхээс өөр юу хийх боломжтой вэ? 

Тогтмол урлагийн үйл ажиллагаа болдог. Монгол ардын болон төрөл бүрийн тоглоом байгаа. Өөрсдөө тоглоомоо авчраад тоглосон ч нээлттэй газар. 

Холбоосууд:

Фэйсбүүк: Exhibition Coffee Bar

Инстаграм: Exhibitioncoffeebar

холбоотой мэдээ
1
2020.09.07
Ширээн дээр | Нью-Йорк маягийн пиццаг Улаанбаатарт амтлах боломж
2
2020.02.13
Ширээн дээр | Монгол брэнд, кофе шопийн нэгдэл "Нэгд"
3
2020.01.28
Ширээн дээр | "Олимпийн гудамж"-аар зочилсон нь
санал болгох
1
8 цагийн өмнө
Амьдралын үнэ цэнийг мэдрүүлэх сэтгэл хөдлөм 12 кино
2
12 цагийн өмнө
“Цөмөөхэй” балетын тоглолтод оролцох хүүхдүүдийг шалгаруулна
3
12 цагийн өмнө
Цахимаар 17550 хүүхдийг бүртгэж, хариуг мессэжээр илгээжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
14
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.