Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ширээн дээр: Намуухан, тохилог "Cafe Tree"


Хотын агаарын болон дуу чимээний бохирдол, тортогноос хэсэгхэн ч болов холдож, халуун кофе уунгаа Улаанбаатар хотыг бүхэлд нь тольдох боломжтой газрыг энэ удаад бид онцолж байна.

Байршил

Зайсан дахь "Bella Vista" хотхоны 600 болон 700-р байрны голын лоббид. 

Уур амьсгал

Үүднээс ороход Улаанбаатар хотод байгаа гэдэгтээ эргэлзмээр нам гүн байсан бөгөөд цаанаа л дотно орчин угтав.

Ая, тух

Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө эсвэл ганцаараа ирсэн ч тав тухтай бөгөөд дотор суухаас гадна тагттай. Бага насны хүүхдүүдэд зориулсан ширээ, тоглоомууд байсан бол тагт руу гарч суухад дулаан бүтээлгээр үйлчилсэн. 

Хөгжмийн сонголт

Жазз, боссанова хэмнэлтэй аялгуунууд эгшиглэх бөгөөд хааяа нэг хөнгөн хэмнэлтэй урбан поп дуу орж ирнэ. Кофе шопд яг таарсан сонголт.

Онцлох уух зүйл

Өөрсдийн оруулж ирдэг Mighty Leaf брэндийн цайнууд. 10 гаруй төрлийн сонголттой бөгөөд Cafe Tree-н бариста "Organic African Nectar" санал болгосныг онцломоор байна. Цайнаас гадна төрөл бүрийн кофе, дарс, шар айргаар үйлчлүүлэх боломжтой. Хоол, зуушаар үйлчилдэггүй хэдий ч өөрсдийн хоол болон амттанг авчрах боломжтой. 

Магтах зүйлс

Улаанбаатар хотод Туул голын эрэг дээр нам гүн, тухлаг орчинг чанартай үйлчилгээтэй хослуулан бий болгож чаджээ. 

Муулах зүйлс

Үнэхээр муулах зүйл олдсонгүй. 

Хамгийн үнэтэй уух юм

Kindzmarauli улаан дарс - 59000₮

Хамгийн хямд уух юм

Цэвэр ус - 2000₮

Зөөгчдийн “царай”

Найрсаг, соёлтой, халамжтай

Instagram зураг хийхэд хэр үзэмжтэй вэ? 

Үзэмжтэй. Интерьер засал, гадна тагт гээд зураг авах булан ихтэй. Мөн Улаанбаатар тэр чигтээ камерт чинь багтана.

Кофе уухаас өөр юу хийх боломжтой вэ? 

Тогтмол үйл ажиллагаа байхгүй ч төрөл бүрийн арга хэмжээг хамтран зохион байгуулахад нээлттэй ханддаг. Sofar Sounds, Холио Солио зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд энд тогтмол болдог. 

Холбоосууд.

Facebook: Cafe Tree
Instagram: @cafeetree.mongolia 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2021.08.19
Ширээн дээр | Kaktus Zone ба "Сарны тэмдэг"
2
2021.08.06
Ширээн дээр | Sizzle 51 Casual Dining and Coffee
3
2021.03.31
Ширээн дээр | "Онгироо" их махтай Флэйм
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0