Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шуурхай: ОХУ Дэлхийн допингийн эсрэг агентлагт "бандууллаа"


Дэлхийн допингийн эсрэг агентлагаас (WADA) ОХУ-ыг ойрын дөрвөн жилийн дотор олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцоход хориг тавьсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлэлээ. ОХУ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журам, хяналт шалгалтыг удаа дараа зөрчиж, төрөөс допинг хэрэглэх ажлыг системтэйгээ зохион байгуулсан нь батлагдаад байсан юм. 

Ингэснээр ОХУ-ын тамирчид 2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн цомд улсынхаа нэрийн өмнөөс оролцохгүй болов. 

Допингийн хэрэгт оролцоогүй гэдгээ батласан орос тамирчид олимпийн туган дор оролцох бөгөөд түрүүлсэн, медаль хүртсэн тохиолдолд төрийн дуулал нь эгшиглэхгүй, мөн туг нь залрахгүй гэсэн үг. Харин ОХУ-ын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан "Катар-2022"-ийн эрх олгох тэмцээнд оролцох боломжгүй аж. 

ОХУ-ын Допингийн эсрэг агентлаг өнөөдрөөс 21 хоногийн дотор WADA-гийн хоригийг хүлээж авах, эсвэл Спортын арбитрын шүүхэд хандах хоёр арга зам үлдэж байгаа тухай CNN мэдээллэв. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
1
0