Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сингапурт цар тахлын үеэр хүүхэдтэй болбол төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлнэ


Сингапурын сангийн сайд Хэн Си Квит даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ цар тахлаас болж тус улсын гэр бүл төлөвлөлт, хүн амын өсөлтөнд сөрөг өөрчлөлт гарч болзошгүй байгаа тухай ярьж, эдийн засаг хумигдаж, ажлын байр цөөрсний хэрээр хосууд хүүхэдтэй болохоо хойш тавьж буй дүр зураг ажиглагдаж байна хэмээжээ. Тиймээс төрөлтийг бодит байдлаар дэмжихийн тулд Сингапурын засгийн газар цар тахлын үед хүүхэдтэй болох эцэг эхчүүдэд нэг удаагийн мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэв. Мөн тэрээр “Орлого буурах магадлалтай үед хүүхэдтэй болно гэдэг хэцүү, эрсдэлтэй зүйл болохыг сайн ойлгож байна ” гэж нэмж хэлэв. 

Одоогоор хэр хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэхээ тодорхой зарлаагүй байгаа юм. Сингапур хэдий цар тахалтай маш ухаалгаар тэмцэж, эрүүл мэндийн систем нь үр дүнтэй, сайн ажиллаж буй боловч энэ жилийн эхний хагасын байдлаар ДНБ өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6%-иар буурсан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болж байна. 

Мөн тус улс дэлхийд төрөлтийн түвшин хамгийн бага орнуудын тоонд ордог бөгөөд нэг эмэгтэй тутамд 1.14 хүүхэд ногдож буй нь Хонгконгтой ижил байна. Хүн амын тогтвортой бодлого баримталж, насжилтаас үүдэх сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд нэг эмэгтэй тутамд дор хаяж 2.1 хүүхэд ногдох хэрэгтэй байгаа аж.  Төрөлт болон залуу гэр бүлийн тоо цөөрсөн нь Сингапурт сүүлийн 40 жилийн турш асуудал болон яригдаж, төрөөс төрөл бүрийн бодлого баримталж буй ч төдийлөн амжилттай биш байсаар л байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.