Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Скандинавын хойгийг төв Европтой холбох стратегийн хонгил: усан доогуурх 18 км туннел


Балтийн тэнгисийн 40 метрийн гүнд Дани, Герман улсуудыг холбосон 18 км урт туннел барих ажил албан ёсоор эхэллээ. Арав гаруй жил төлөвлөсний эцэст эхлүүлж буй Фемарнбелтийн туннел гэгдэх энэхүү бүтээн байгуулалт дэлхийн хамгийн урт усан доогуурх гарц болох юм. 2029 онд нээх энэхүү тэнгисийн гарц Европ дахь хамгийн том бүтээн байгуулалтуудын нэг бөгөөд барилгын ажлын нийт өртөг 7 тэрбум евро (8.2 тэрбум ам.доллар) болохоор байна. 

1993 онд Англи Францыг холбосон алдарт Сувгийн туннелийг 12 тэрбум фунт стерлингийн өртгөөр 50 км урттай барьсан юм. Үүнийг хонгил ухах машинаар нүхлэн ухаж барьсан бол шинэ туннелийг барихдаа урьдчилан барьсан хонгилуудыг усан доор байршуулж буй юм.  

ЗурагТайлбар



Германы Фемарны арал болон Данийн Лолланн арлын хоорондох хоолойгоор жил бүр хэдэн сая хүн гатлага онгоцоор нааш цааш зорчдог юм. Ингэж зорчиход талдаа 45 минут зарцуулдаг бол шинэ баригдах туннелээр галт тэрэг 10 минут, машин 7 минут л явах аж. Хүмүүсийн хамгийн их зорчдог маршрут болох Хамбург Копенгаген хотуудын хооронд одоогийн байдлаар 4 цаг 30 мин явж буй бол туннел ашиглалтанд орохоор энэ хугацаа хоёр дахин багасах юм. 

Зөвхөн зорчих тээврээс гадна улс дамнасан худалдаа, ачаа тээвэр ч энэ хоолойгоор явах нь гарцаагүй. Учир нь шинэ замаар явбал Шведээс Төв Европ хүртэлх замыг 160 км-ээр товчлох боломжтой. Нэг ёсондоо Скандинавын хойгоос Даниар дамжин Герман, Төв Европ хүрэх замыг ойртуулах стратегийн хонгил гэж нэрлэж болно. Нөгөөтэйгүүр уг туннелийг барьж, ашиглах нь хуурай болон агаарын замын ачааллыг мэдэгдэхүйц багасгаж, хүрээлэн буй орчинд ээлтэй, хариуцлагатай шийдвэр болохыг мэргэжилтнүүд дурджээ. 

эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0