Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд скейтбордын сургалт эхэлнэ


“Уухай" скейтбордын холбооныхон 7 жилийн ойн баяраа тохиолдуулан “Uukhai Games” тэмцээнийг зохион байгууллаа. Гадаа талбайд зохиогдсон тэмцээний үеэр бороотой бүрхэг байсан ч оролцогчид ажирсангүй. Скейтборд сонирхдог, анхан шатанд хичээллэж буйгаас авахуулаад мэргэжлийн оролцогчид бүгдийг хамруулахыг зорьж олон төрлийн ангилалд тэмцээнийг зохион байгуулсан юм.

Энэ спорт өсвөр насныхны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, стрессээс ангижруулах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зэрэг олон ач холбогдолтой. Мөн үүгээр хичээллэхэд хүний биеийн ихэнх булчин ажилладаг тул үр дүнтэй дасгал хөдөлгөөн болно. Дашрамд хэлэхэд 2020 оны Токиогийн олимпоос эхлэн скейтборд албан ёсоор олимпын уралдааны нэгэн төрөл болж бүртгэгдсэн байгаа. Ингээд "Уухай" тэмцээнийг зохион байгуулагч болон оролцогчдын сэтгэгдлээс хуваалцаж байна.


Б.Одмандах: Олимпын тамирчин бэлдэхийн тулд бидэнд заалны скейт парк хэрэгтэй

“Ger Hub”-ын дизайнер, "Уухай" скейтбордын холбооны үүсгэн байгуулагчдын нэг Б.Одмандах: “Энэ бол бидний анхны зохион байгуулж буй тэмцээн. Дараа жилээс туршлагажиж илүү гоё болох нь дамжиггүй. Энэ жил ерөнхийдөө анхлан суралцаж байгаа хүүхдүүдэд зориулж, энэ спортыг таниулахаар хичээн ажиллаж буй нь энэ. 12 баг оролцож байна. Холбоо маань есдүгээр сарын 2-ноос анхан шатныханд зориулсан сургалт эхлүүлнэ. Долоо хоногийн гурван өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн скейт паркт хичээллэх юм. Бид Монголдоо анхны заалны паркийг барих зорилготой байгаа. Олимпын спортын төрөлд багтсан болохоор ирээдүйн олимпын тамирчдыг бэлдэхийн тулд бидэнд заалны скейт парк хэрэгтэй" 

Г. Сумьяабазар: Бороо орохгүй л бол өдөр бүр гулгадаг

Би скейтбордоор хичээллээд 3 сар болж байна. Хичээллэж эхэлсэн түүх минь хөгжилтэй. BMX дугуй унаж сурах гээд чадаагүй. Тэгээд скейт унаж үзэхэд болмоор санагдсан. Тэгээд л дугуйгаа зараад скейт авсан юм. Бороо орохгүй л бол өдөр бүр гулгадаг. 

Ч.Анхбаяр: Хүүхэлдэйн киноны скейтбордтой баатруудыг үзсээр дуртай болсон

Скейтбордоор хичээллээд долоон жил болж байна. Бага байхад “Cartoon network”-оор гол дүрүүд нь скейтборд унадаг хүүхэлдэйн кинонууд их гардаг байсныг үзэж энэ спортыг сонирхдог болсон. Дараа нь “Нийслэл Guide” сэтгүүлээс “Уухай” холбооны үүсгэн байгуулагчдыг харж, гоё санагдаад Монголд ийм скейттэй хүүхдүүд байдаг юм байна гэж урамшаад гулгаж эхэлсэн. Тэмцээнд олон хүүхэд оролцож, гоё, өрсөлдөөнтэй боллоо. Скейтний паркийн эд ангиуд, малгайтай цамц зэрэг олон олон бэлгийг ивээн тэтгэгч байгууллагуудаас өгч байна.

"UUKHAI GAMES 2020" тэмцээний зургуудаас



ЗурагТайлбар









Бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
12 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
14 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
16 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
1
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.