UBLife Logo
Миллениал

Snapchat-ийн филтерээр 'хүйсээ сольж', гэмт этгээдийг барьжээ

Б.Саруул
Б.Саруул
Snapchat-ийн филтерээр 'хүйсээ сольж', гэмт этгээдийг барьжээ

АНУ-ын Сан-Матео хотын цагдаагийн офицер Роберт Дэвис насанд хүрээгүй охин руу ёс бус зурвас бичсэн хэргээр баривчлагджээ. Сонирхолтой нь, уг цагдаагийн офицертой мессеж бичсэн хүн нь 20 настай, коллежийн оюутан залуу байжээ. 

Итаны эмэгтэй найзуудын нэг нь олон жилийн өмнө, жаахан охин байхдаа насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн гаж зан үйл рүү уруу татдаг этгээдтэй учирч байсан тухайгаа ярьсан гэнэ. Энэ түүх Итаныг ихээхэн эмзэглүүлсэн тул тэрбээр дүрээ халхалсан гэмт этгээдийг олон нийтийн сүлжээнээс барихаар шийджээ. 

Итан Snapchat-ийн хүйс сольдог филтерийг ашиглаж, өөрийнхөө зургийг 16 настай охин болгож хувиргасан байна. Үүний дараа тэрбээр болзооны аппликэйшн болох Тиндерт Эстер нэрээр хуурамч хаяг үүсгэж, удалгүй 40 настай эртэй танилцжээ. Тиндерт насанд хүрээгүй хүүхэд хаяг нээхийг зөвшөөрдөггүй тул Итан 19 настай хэмээн бүртгүүлсэн байжээ. Тэрбээр бодит амьдрал дээр 16 настай гэдгээ танилцсан хүндээ хэд хэдэн удаа сануулсан ч уг эр огт тоогоогүй гэнэ. Түүгээр ч үл барам 16 настай Эстер лүү "Өнөө орой хамт зугаацах уу" гэх утгатай зурвас илгээж байв. Итан үл таних эртэй 12 цагийн турш чаталсаны эцэст зурвасуудыг баримт болгон хадгалж, эл явдлыг Цахиурын хөндийн гэмт хэргийг таслан зогсоох байгууллагад мэдээлжээ. 

Мөрдөн байцаах ажиллагааны үр дүнд Итаны харилцсан хүн Сан-Матео хотын цагдаагийн газрын ажилтан Роберт Дэвис гэгч байсныг тогтоож, баривчилсан байна. Түүнийг насанд хүрээгүй хүүхэдтэй холбоо тогтоож, гэмт хэрэгт уруу татсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. 

Эх сурвалж: Business Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
47
2
1
1
2
5
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.