Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сон Е-Жин, Хён Бин нар болзож буйгаа албан ёсоор зарлалаа


2021 оны хамгийн эхний сайхан мэдээг дуулгая. Өнгөрсөн онд шуугиан тарьсан “Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид Сон Е-Жин, Хён Бин нар болзож буйгаа албан ёсоор зарлалаа. Хён Бины төлөөлөгч агентлаг “VAST Entertainment” шинэ оны эхний өдөр энэхүү мэдээллийг бататгаж, жүжигчид кино зурагт авалт дууссаны дараачаас бие биедээ татагдаж, дотносч эхэлснээр ийнхүү романтик харилцаа үүсгээд байна гэсэн юм. Мөн агентлагийн зүгээс “үзэгч та бүхэн тэдний харилцааг халуун дулаанаар хүлээж авч, ирээдүйд нь амжилт хүснэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Өмнөд, Хойд Солонгосыг холбосон гайхалтай хайр дурлалыг дэлгэцэнд бүтээсэн тэд болзож байх магадлалтай хэмээн үе үе хэвлэлээр “сэрдэгдэх” бүртээ уг мэдээллийг няцааж байсан юм. Тэд эхлээд Лос Анжелес хотод хамтдаа супер маркетад яваа зураг нь интернетэд тавигдахад няцааж, зөвхөн тэнд тааралдсан гэцгээв. Дараа нь 56 дахь удаагийн Бэксанг Авардсын дараа жүжигчин бүсгүй Хён Биний Инстаграм дахь 40-өөд зурганд хоёр цагийн дотор зүрх дарсан нь фэнүүдэд нь "сэжиг төрүүлжээ". Харин өнөөдөр жүжигчин бүсгүйн төлөөлөгч агентлаг тэднийг 8 сар гаруй үерхэж буйг баталсан мэдэгдэл хийсэн билээ. Тэгэхээр хосууд харилцаагаа удаан хугацаанд нууцлаж байсан байх нь.

Дэлгэцэнд бүтээсэн хосын дүр нь үзэгчдийн сэтгэлийг уяраасан тэд бодит амьдрал дээр ч мөн хамтдаа аз жаргалаа олохыг ерөөх үлдлээ.

эх сурвалж: soompi

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
20 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
21 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
1
16
0
2
0
2
1

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.03 172.69.252.151

Hyunbind alban ysni insta bhku shd?

0 Хариулах


zochin 2021.01.02 172.69.252.133

2 duudee amjilt husie

0 Хариулах


Зочин 2021.01.02 172.69.252.145

LMAO

0 Хариулах