Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонгодог плэйлист №2: Таны заавал сонсох ёстой Клод Дебюссигийн 10 чухаг бүтээл


Францын хөгжмийн зохиолч Клод Дебюсси 1862 оны 8 сарын 22-нд төрж, 1918 оны 3 сарын 25-нд таалал төгссөн билээ. Тэрээр бага балчир үеэсээ л хөгжмийн урлагтай танилцаж, улмаар өөрийн гоц авьяасаараа 10 насандаа Францын шилдэг хөгжмийн сургууль болох "Conservatoire de Paris"-д элсэн орсон юм. Тэр бол XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн хамгийн чухал нөлөө бүхий уран бүтээлч юм. Тэр өөрийн хэв маяг, өнгө аясыг хөгжүүлэхийн тулд олон жилийг зарцуулж, олон улсад нэр хүндээ дуурсгасан "Pelléas et Mélisande" цор ганц операгаа 1902 онд толилуулахдаа бараг 40 насыг зооглоод байв.

Урлагийн бүтээлүүд л дүрмийг зохиодог болохоос, дүрмээр хэзээ ч урлагийн бүтээлийг хийж болохгүй.


1. Deux Arabesques (1888/1891)  

Түүний эхэн үеийн бүтээлүүдийн нэг. Импрессионизмын хамгийн эхэн үеийн хөгжмийн бүтээлүүд төдийгүй хожим хамгийн их алдаршсан сюит юм.

2. Suite Bergamasque (1890; 1905)

‘Prélude’, ‘Menuet’, ‘Clair De Lune’ болон ‘Passepied’ гэх 4 үзэгдэл бүхий төгөлдөр хуурын сюит. Энэ бүтээлийг Францын зохиолч, яруу найрагч Поль Верлений шүлгээс сэдэвлэн бичсэн байдаг. Тэр дундаа Дебюссигийн гайхалтай бүтээлүүдийн нэг болох "Clair De Lune"-г нэрлэж болох юм.

3. String Quartet In G Minor (1893)

Түүний хамгийн эхэн үеийн гоц бүтээлүүдийн нэг. Гайхамшигт аялгууг сэтгэл хөдлөм эрх чөлөөтэй хэмнэлтэй хослуулсан бөгөөд дараа нь "Prélude à L’Après-Midi D’Un Faune" бүтээгдэх эхлэлийг тавьсан. Утсан хөгжмийн дөрвөлийг илүү олон шинэлэг бүтцээр баяжуулан тэлсэн. Тухайн цаг үедээ бол давтагдашгүй гэж хэлж болох тийм л бүтээл байсан юм. 

4. Prélude à l’Aprés-Midi d’un Faune (1894)

Маш энгийнээр тайлбарлан хэлэхэд:

Орчин үеийн хөгжмийн эрин зуун ганцхан бүтээлээс эхэлсэн юм. Тэр нь Дебюссигийн 1894 онд гаргасан "Prélude à L’Après-Midi D’Un Faune".

5. Pelléas Et Mélisande (1902)

Энэ бол Дебюссигийн бичиж дуусгасан цор ганц бүтэн опера төдийгүй XX-р зууны хөгжмийн голлох бүтээл юм. 

6. La Mer (1905)

Дебюссигийн хамгийн түгээмэл, олон газар тоглогдсон бүтээл энэ. Далай тэнгис, ус, агаар болон гэрлийг хөгжмийн аялгуунд хувиргаж чадах супер чадварыг нь та эндээс бүр тодоор мэдэрнэ.

7. Images (1905 – 1907)

"Images" бол 6 хэсэг бүхий төгөлдөр хуурын сюит юм. Гурав, гурваар нь багцлан хоёр хувааж гаргасан байдаг. "Book I"-ийн ‘Reflets Dans L’Eau’, "Book II"-ийн ’Cloches à Travers Les Feuilles зэрэг нь наадам баярын үеэр тосгоноос тосгон авч явж дуугаргадаг хонхны чимээнээс санаа авсан гэдэг.

8. Children’s Corner (1908)

Энэ бүтээлээ тэр өөрийн охин Клод-Эмма Дебюссидээ зориулсан байдаг. 1908 оны 12 сарын 18-нд анх олны хүртээл болжээ. Эмма 1905 оны 10 сарын 30-нд төрсөн бөгөөд маш эрч хүчтэй, цоглог, аавынхаа шүтээн гэж хэлж болохоор охин байсан юм. Аавыгаа өөд болсноос нэг жилийн дараа охин 13 насандаа өвчний улмаас нас баржээ.

9. Préludes (1910 – 1913)

Төгөлдөр хуурын гоцлолуудаас хамгийн алдартай, олны танил нь "Brouillards" буюу "Манан" бөгөөд үүнээс та 12 хэсэг бүхий энэ бүтээлийг таньдаг болсон биз ээ. 

10. Jeux (1913)

1913 онд Парист анх тоглогдож байлаа. 1918 онд нас барахаасаа өмнө дуусгасан түүний сүүлийн найрал хөгжмийн бүтээл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
BLACKPINK: Лиса Америкт $4 саяар байшин авлаа
2
4 өдрийн өмнө
"Triple X HIT Awards" 2 дахь жилдээ зохион байгуулагдана
3
4 өдрийн өмнө
BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.05.22 172.69.252.149

Keep this playlist going girl xoxo

0 Хариулах