Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сонгууль: 10 дугаар сарын 15-нд санах ёстой 13 зүйл


Залуусын сонгуулийн идэвх, оролцоонд чиглэсэн "Надад нэг санал байна" аяны хүрээнд бид цуврал Facebook ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор "Сонгогчийн боловсрол төв"-ийн захирал С.Оюунтуяатай ярилцсанаас онцлох эшлэлүүдийг хуваалцаж байна. 


1. Орон нутгийн сонгуулиар иргэд өөрт хамгийн ойр, өдөр тутмын амьдралтай нь салшгүй холбоотой, тулгамдаад байгаа асуудлуудаа хөндөж, сонголт хийдгээрээ онцлогтой. Тухайлбал, нийтийн тээвэр ямар байгаасай гэж хүсдэг вэ, байрны гаднах талбай нь хэр тохижилттой, сагсны талбай бий юү зэргийг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх, төлөөлөх хүмүүсийг сонгодог. 

2. Сонгуулийн боловсролтой холбоотой аливаа мэдээлэл, лавлаж асуухыг хүссэн зүйлс, хууль, тогтоомжийн мэдээлэл авах боломжтой 1800-2800 утсыг "Сонгогчийн боловсрол төв" ажиллуулдаг.

3. Лавлах утсанд хандсан иргэд ихэвчлэн нэр дэвшигчдийн мэдээлэл хаанаас авах, саналаа хаана очиж өгөх, нэгдсэн мэдээлэл хэрхэн олох вэ гэж асууж байна. Энэ нь нэг талаас сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчидтэй бүрэн танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд хангалтгүй байгаагийн илрэл юм.

4. Дөрвөн жилд нэг удаа олгогддог, санал өгөх энэхүү боломж, эрхээ эдлэхийн төлөө сонгогчид маань бэрхшээлтэй боловч эрэл, хайгуул хийж идэвхтэй байгаасай. Тэгэхгүй бол сонгуулийн өдөр хэнд саналаа өгөхөө мэдэхгүйгээр, "онгоц буудаж" болохгүй. Жишээ нь, сонгуулийн тойрог бүрт ухуулах байрууд ажилладаг, тэнд очоод материал, танилцуулга авч болно шүү дээ.

5. Мөрийн хөтөлбөрийг харж үнэлэхдээ үнэхээр танай хороо, орон нутагт тулгамдсан асуудлуудыг зөв тодорхойлж, шийдэл санал болгож уу гэдгийг сайтар анхаарах ёстой. Хөтөлбөр нь мөрөөдлийн, хүслийн жагсаалт шиг биш судалгаа, шинжилгээнд суурилсан, бодитой хэрэгжих боломжтой байх ёстой. Ерөнхийд нь "бууруулна", "боловсронгуй болгоно" гэсэн амлалтууд байгаа эсэхийг сайтар нягтлаарай.

6. Сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд үе тэнгийн, "залуу элч" нарыг бэлтгэж, тэднээр дамжуулж мэдээллээ хүргэх нь оновчтой юм гэдэг нь харагдаж байгаа. Сонгууль гэдэг уйтгартай, нарийн төвөгтэй сэдвийг залуус залуустаа өөрсдийнхөө "хэлээр" таниулж, түгээх нь чухал юм байна.

7. Анх удаа саналаа өгч байгаа залуус ээж, аав болон гэр бүлийнхнийхээ хэлснээр сонголтоо хийх нь бий. Гэхдээ өөрийн чинь ирээдүйг шийдэх, чиний амьдрах нийгэм, хүрээлэн буй орчны талаар шийдвэр гаргах хүмүүсийг өөрөө хариуцлагатай судалж, сонголтоо хийгээрэй. 

8. Сонгогчийн боловсролыг цэцэрлэгт байхаас нь эхлээд боловсролоор дамжуулан олгодог олон улсын хэлбэр бий. Сурагч байхад нь ангийн даргаа сонгох, оюутан болоод Оюутны зөвлөлөө сонгох гэхчлэн сонгуулийн үйл явцыг таниулж, ойртуулж байх хэрэгтэй.

9. Сонгуульд оролцоно гэдэг Фейсбүүктэй төстэй шүү дээ. Таалагдвал лайк дарж, үгүй бол ууртай илэрхийлэл дарж, үгээ хэлэх бол сэтгэгдэл бичдэг. Сонгууль үүнтэй л адил саналаа өгөх, уулзалтад санал, сэтгэгдлээ хэлэх гэхчлэн яг л ижилхэн үйл явц. 

10. Сонгуулийн саналын хуудсын дээд хэсэгт Аймаг, Нийслэлийн хэсэг, доор нь Сум, Дүүргийн нэр дэвшигчдийн нэрс бий. Баруун дээд буланд хэдэн хүнд, хэрхэн саналын хуудсаа тэмдэглэх вэ гэсэн заавар байгаа. Үүнийг анхааралтай уншиж саналаа өгөх хэрэгтэй. 

11. Сонгогчид маань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийн талаар үргэлж хэлж, гомдоллодог. Гэхдээ ингэхийн оронд нэг удаа очоод саналаа өгчих. Үгүй бол чиний өмнөөс өөр хэн нэгэн саналаа өгч, тэдний хүслээр шийдэгдэнэ. Тэгэхээр өөрийнхөө ирээдүйг өөр хүний гарт өгөхгүйн тулд сонгуульдаа оролцоорой. 

12. Залуучууд нэг удаа саналаа өгөөд доргиовол өө залуус л саналаа өгдөг юм байна гэсэн тод илэрхийлэл болно. Улмаар дараачийн сонгуулиар тэдэнд зориулж бодлого, мөрийн хөтөлбөрөө гаргая гээд анхаарна шүү дээ. 

13. Сонгуулиар бүрэлдсэн байгууллагад сэтгэл ханамжгүй байх тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол бидний л сонголтын үр дүн. Энэ үр дүнг сайн байлгая гэвэл сонгуульд оролцсоныхоо дараа хяналт тавьж, шаардлага хэлж сонголтондоо эзэн болох шаардлагатай. Дэмжсэн нам, эвсэл, нэр дэвшигчид гараад ирвэл тэд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлж байна уу гэдгийг хянаж, хэлж байх, "ташуурдах" хэрэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0