Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Сонгуулийн дата хакатон: Шилдэг бүтээлүүд тодорлоо


Бие биенээ танихгүй таван хүн нэг баг болж, дундаасаа нэгдсэн санаа сэдэл гарган, түүнийгээ судалгаа, дата анализ, дижитал төхөөрөмж ашиглан 48 цагийн дотор бүтээлч төсөл болгон хувиргах гайхалтай нэгэн тэмцээн болж өнгөрсөн нь “Сонгуулийн дата хакатон” байлаа. LEAD Mongolia хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос санаачлан зохиодог уг хакатон энэ жил Азийн сан, Зориг сан, Глобал Шейперс, Улаанбаатар нийгэмлэг, ub.life болон ikon.mn сайтуудтай хамтран ажиллалаа. 

Энэ жил оролцох хүсэлтээ ирүүлсэн 136 хүнээс 30 хүнийг шалгаруулан авч 6 багт хуваарилсан бөгөөд өрсөлдөгчдөөс шилдэг гурван багийг шалгаруулж, шагнал гардууллаа. Гуравдугаар байт “Hacktion” баг орж 3 сая төгрөг, хоёр дугаар байрт “Zoom” баг шалгарч 4 сая төгрөг, тэргүүн байрыг “2020” баг эзэлж 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. 

                                                                                                                      Тэргүүн байр эзэлсэн "2020" баг

Нийт багуудын төслийн танилцуулга, мэдээлэлтэй энд дарж танилцаарай. Тэргүүн байранд орсон “2020” багийн хувьд "+1 Youth Vote" сошиал хөдөлгөөнийг санаачилсан юм. Сонгуулийн өдөр саналаа өгсөн залуу хүн бүр сошиал сүлжээндээ "+1 Youth Vote" филтерийг ашиглан пост, стори оруулан давлагаалж, санал өгөхийг уриалсан хөдөлгөөн өрнүүлэх боломжтойг тэд харууллаа. Мөн 18-40 насны залуусын санал өгсөн хувь хэмжээг онлайн лайв хэлбэрээр шууд дамжуулж, орон даяарх сонгуулийн хороодыг хамруулан, таны амьдардаг хороонд залуусын санал маш цөөн эсвэл хангалттай хувьтай байна шүү гэдгийг өнгөөр тодорхойлж үзүүлэх боломжтойг судлан харуулсан юм. Тэдний боловсруулсан энэ санал шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авлаа. 

Шилдгүүдийг шалгаруулсны дараа шүүгчдийн багийн гишүүн, СЕХ-ы Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол яах аргагүй сонгуульд залуучуудын оролцоо буурч байгаа үзэгдэл мөн. Энэ чухал сэдвээр арга хэмжээ зохион байгуулсанд сонгуулийн байгууллагын зүгээс талархаж байна. Оролцогчдын идэвх санаачлага, ур чадвар өндөр байгаад их бахархаж байна. Шилдэгт шалгарч чадаагүй төслийн санаанууд хүртэл гайхалтай сайн байлаа. Гадаадад саналаа өгч чадахгүй байгаа монгол залуусын тухай ярьлаа, тэднээр дамжуулан монголд байгаа сонгогчдыг идэвхжүүлэх тухай, улс төр дэх жендерийн асуудлын тухай гэх мэт олон чухал сэдэв хөндлөө. Бидний олж үзээгүй дата мэдээлэл ч байна. Цааш нь шууд хэрэгжүүлээд явахуйц санаанууд олон байна. Баяр хүргэе” гэсэн юм. 

Ikon.mn сайтын эрхлэгч Ч.Болортуяа оролцогчдын дата мэдээлэл дээр ажиллах арга барил, ялангуяа түрүүлсэн багуудын энэхүү чадварыг онцолж байсан. Түүний хэлснээр шүүгчид хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох гэж буй парламентын сонгуульд зориулан, өнөөдрөөс эхлэн авч хэрэгжүүлж болохуйц төсөл, санаануудад илүү үнэлгээ өгөх зарчмаар ажилласан байна. 

Баг бүрт өөр өөр салбарын, өөр өөр насны гишүүд хуваарилагдсанаар хамтран ажиллахад хүндрэл үүссэн эсэхийг оролцогчдоос асуухад өөр насны, өөр үеийн хүмүүс хамтрах нь бие биенээсээ маш их зүйл суралцах боломж юм байна гэж хариулах нь олон байлаа. Зарим нь Z үеийнхнээс их зүйл сурсан гэж хариулах бол зарим нь ахмад, эгчмэд хүмүүсээс сурсан зүйлс их гэж байв. 

Шүүгчдийн багийн гишүүн, Азийн сангийн Ногоон хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Л.Дэлгэрмаа энэ тэмцээн маш үр дүнтэй болж өнгөрснийг дурдаад багуудын дата мэдээлэлд анализ хийх, “visual” бүтээгдэхүүн хөгжүүлэх чадвар өндөр буйг онцоллоо. Оролцогчдоос ирэх жилийн хакатонд оролцох хүмүүс юуг анхаарах талаар асуухад зарлагдсан өдрөөс нь эхлээд сэдвийн дагуух дата, судалгаануудыг цуглуулж эхэлбэл сайн хэмээн хариулж байв. Ийнхүү энэ жилийн хакатон амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жил уулзацгаая.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
2
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
3
2024.04.05
Бүтээмжийн хак: "Google"-ийн ажилчдын баримталдаг "20 хувийн суралцах дүрэм"
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.