Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сонгуулийн өдрийг сануулж, саналаа өгөхийг уриалсан ИЛ ЗАХИДЛЫН аян эхэлнэ


Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ /Women for change/-аас Ил захидлын аяныг энэ долоо хоногт эхлүүлэхээр боллоо. Богинохон хугацаанд идэвхжүүлэх уг аяны хүрээнд сонгуулийн өдрийг тодотгосон ил захидал дээр сонгуульд саналаа өгөхөд уриалсан үгсээ өөрийн гараар бичиж, найз нөхөд, гэр бүл, хамт олон, хайртдаа илгээх, хүргэх боломжтойгоороо онцлог юм.  

Аяны талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал, хамтран үүсгэн байгуулагч А.Анударь “Манай байгууллага залуучууд, эмэгтэйчүүдийн улс төр, сонгуулийн оролцоог идэвхжүүлэхээр хэд хэдэн үйл ажиллагаа хийсэн. Жишээлбэл, "Миний анхны сонгууль" сэдвийн хүрээнд "Сонго- Бүү уйл" нэртэй “Syndicate talk” нэвтрүүлэг, санал өгөхөд тохиолдсон хөгтэй, сургамжтай явдлуудын тухай “Фаакап”, олон нийтийн мэдээлэл авдаг сайтуудаар сонирхолтой нийтлэлүүдийг цацсан нь зорилтот бүлэгтээ хүрч чадсан. Одоо бид нар ил захидлын аяныг эхлүүлнэ. Энэ аян маань манайхаас зохион байгуулж байгаа “Миний анхны сонгууль” ерөнхий агуулга дор хэрэгжиж байгаа юм. Гурван төрлийн ил захидалдаа сонгуулийн өдрийг сануулж, тэмдэглэсэн нь хүмүүсийг сонгох эрхээ эдлэхийг уриалсан агуулгатай” гэлээ.

ЗурагТайлбар



Гурван төрлийн ил захидал бий. Тодруулбал, 1920, 30-аад оны сэхээтнүүдийн зураг, шүлэг бүхий ил захидал байна. Ил захидлын дизайныг ретро хэвтэйгээр шийдэж, дахин сэргээхдээ залуусын өнгө аяс, стильд хөрвүүлжээ. Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоог идэвхжүүлэхүйц агуулгаар гурван бүтээл сонгосон нь Д.Нацагдоржийн “Сэхээтэн” шүлгийн мөртүүдийг бичсэн байна. Мөн Бэгзийн Явуухулангийн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” шүлгийн хэсгийг нэг ил захидалд онцолсон аж. Гурав дахь нь Дугарын Дунгаржид гэж эмэгтэйн "...Ард түмний хэргийг хөгжүүлэх асар их зорилгыг гүйцэтгэхүйд амь биеэ бэлтгэх, агуу их зоригоор зүтгэх нэгэн тулгар хүчин болж, эмэгтэйчүүд эрх тэгштэй болсон нэр сүрээ бум түмэн онд мандуулан бататгахыг эрмэлзвээс зохимуй" хэмээн хэлсэн үгийг сонгож, оруулсан бөгөөд уг хэлсэн үг нь 1927 онд “Эмэгтэйчүүдийн санал” сэтгүүлд гарч байж. 

Ил захидлыг хотын төвд “Olympic street”, МУИС-ийн кофе шопд байршуулах бөгөөд хүссэн хэн бүхэн үнэ төлбөргүй авч, ашиглах боломжтой.

Энэхүү аяныг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Азийн сан болон Монголын иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.