Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Сонгуулийн өдрийн чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Зурхайд итгэдэг, итгэдэггүй хамаагүй хүн болгон л ямар нэг байдлаар харж, хүлээх тал байдаг шүү дээ. Манай хайр дурлалын зурхайг уншсан хүмүүс "үнэн байсан шүү" гэж хэлэх нь олон байдаг. Та бүхэн ч бас хараад, сонирхоод үзээрэй.  

Аан бас, сонгуульдаа саналаа өгөхөө мартав аа.



1. Хонь (3/21-4/19)

Өнөөдөр гэнэтийн асуудал тулгарч тун магадгүй. Хэрэв та хэн нэгэнд сэтгэлээ илчлэх гэж шийдсэн эсвэл тэр хүнд бууж өгөхгүйгээр болсон бол яг яагаад түүнтэй баймаар байгаагаа, юу хүсэж байгаагаа нарийн тодорхой болгоорой. Аль хэдийнээ тулгараад буй асуудлаа шийдэхийг танд сануулж байна. Хэн нэгэнтэй дөнгөж үерхэж эхлээд байгаа бол өмнөх асуудлуудаа түрүүлж цэгцлэн, нээж яриарай. Хэрэггүй ачаанаасаа салж байж л шинэ харилцааг илүү гоё болгоно. Бас мэдээж саналаа гарч өгөх нь асуудлыг шийдэхэд тус нэмэр болж болно шүү дээ ^^

2. Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр эрч хүчээ бүтээлч ажилд зориулахад төгс тохирсон өдөр байна. Дуу хөгжимд дуртай найзуудтайгаа уулзаж, зураг дарангаа гадуур алхаж, ямар нэгэн зүйл хийж эхлэхэд яг тохирно. Өөрт хамгийн тохирох тав тухтай аргаар өөрийгөө чөлөөлж, бүтээлч байдлаа ил гаргаарай. Мөн сэтгэлтэй, дотнын хүнтэйгээ ярилцах нь танд маш тайван сайхан мэдрэмж төрүүлнэ. Эрүүл мэнддээ анхаараагүй удсан бол одооноос эрүүл, эрч хүчтэй хэв маягаа эргүүлж олж авах хэрэгтэй байна.  Харилцаагаа сайжруулахыг хүссэн хэн ч бай хүссэн зүйлээ авахаас гадна та илүү хүчтэй, итгэлтэй, сэтгэл татам байх болно. Завгүй өдөр байж мэдэх ч сонгуульд санал өгөхдөө заавал цаг зав гаргаарай.

3. Ихэр (5/21-6/20)

Найз нөхөдтэйгөө ойр дотно байгаарай. Хэрэв хэн нэгэн нь таагүй зүйл туулж байвал түүнд нь автах биш сэтгэл санааг нь өргөж, ойлгоход цагаа зориул. Ямар ч ажил байсан хайр дурлалдаа цаг гаргахаа бүү мартаарай. Чухал ажил байвал хайртай хүнээсээ тусламж авч, хамтдаа аливааг хийх нь танд таалагдана. Гэхдээ заавал чухал ажил биш бол зүгээр л цагийг сайхан өнгөрүүлэхдээ анхаар. Мэдээж сонгуульд саналаа өгснийхөө дараа. 

4. Мэлхий (6/21-7/22)

Ойрын хэдэн өдөр, сар, жил уулзаагүй хүмүүстэйгээ эргэн холбоо барьж, мэнд мэдээрэй. Хэн нэгэн ямар амьдрал туулж явааг, магадгүй таны тусламж хэрэгтэй байгаа эсэхийг та хэлж мэдэхгүй шүү дээ. Тиймээс тэдэнтэй холбогдож сайхан яриа өрнүүлбэл энэ өдөр тун таатай өнгөрнө. Гэр бүлийнхэн дунд асуудал үүсэж магадгүй учир өөрийгөө тайван байлгаарай. Бас хайр дурлалын асуудалд шийдэгдсэн гэж бодож байсан асуудал эргэн сөхөгдөж мэднэ. Асуудлаа шийдэхийг оролд. Зүрх сэтгэлээ нээ. Бас гараад сонгуульд саналаа өг. Таны сэтгэл бүр ч онгойно гэж мэд.

5. Арслан (7/23-8/22)

Өнөөдөр санхүүгийн байдлаа сайн харж, хэрэгцээгүй зүйлээ танахад анхаараарай. Хэрэггүй зүйл худалдан авч мөнгөө үрэхээс зайлсхийж эхлэх хэрэгтэй байна. Нууцаа бусадтай хуваалцахаас болгоомжил. Бас үгээ сайн цэгнэ. Хэн нэгний тухай хов жив тарж явбал та тэнд оролцоод хэрэггүй. Таны амьдралд драма дутаагүй шүү. Болгоомжтой байх ёстой энэ өдөр та мөн саналаа маш бодолтой, болгоомжтой өгөөрэй. Бидний ирээдүйг шийдэх чухал өдрүүдийн нэг шүү дээ.

6. Охин (8/23-9/22)

Та өнөөдөр сайхан харагдаж, сайхан мэдрэмжүүд ч авах болно. Та эрч хүчтэй, өөрийнхөөрөө байх болно. Мэдээж энэ байдал тань атаархуу, муу хүмүүсийн муу энергийг тань руу татаж болох ч үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй шүү. Үзэн ядалтыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, күүл байдлаа бүү алд. Сайн ажил, сайхан мэдрэмж авахаа зохицуул. Мөн хайр дурлалын асуудалдаа анхаарч, бүх зүйлийг хөнгөн тайван байлгаарай. Сонгуульд саналаа өгснөөр таны эрч хүч бүрэн нэмэгдэж, өөрчлөлт авчрах хүсэл ч улам дүрэлзэх нь гарцаагүй.

7. Жинлүүр (9/23-10/22)

Хайртай хүндээ юу хэлэхээ анхаарахгүй бол энэ өдрийг үл ойлголцол дунд дуусгаж магадгүй. Өөрийн мэдрэмжүүдээ анхаарахгүй бол хүсээгүй драма үүсч магадгүй. Өөрийн бүх чадал, авьяасыг гаргаж өдрийг сайхан өнгөрүүлэхийг хичээ. Зөрүүд зангаараа бусдыг залхаахгүй байхыг бодоорой. Гэр бүлийн гишүүн эсвэл ойр дотнын хүмүүстэйгээ асуудал үүсгэж магадгүй тул аль болох хүлээцтэй, тайван байх хэрэгтэй. Сонгуульд саналаа өгөх гэж гарах хоорондоо сэтгэлээ тайтгаруулдаг ч юм уу, гадуур сайхан алхахгүй юу.

8. Хилэнц (10/23-11/21)

Өнөөдөр гэр бүлийн гишүүн, найз нөхөд эсвэл дотнын хэн нэгэнтэйгээ муудалцаж, үл ойлголцол үүсэх өндөр магадлалтай байна. Үүнийг шийдэх хамгийн зөв арга нь эхлэхээс нь өмнө асуудлыг дарж авах юм шүү. Бүр хүндрэхээс нь өмнө асуудлаа шийд. Хайр дурлалын тал дээр мөн асуудалтай байгаа бол өнөөдөр шийдэх ховорхон боломжуудын нэг тохиож байна. Мэдээж та бусад асуудлуудаа ч бас шийдэхийг хүсэж байгаа байх. Амьдралдаа тохиож буй аливаа асуудлыг шийдэхийн тулд санал өгөх эрхээ эдэлж, сонгуульдаа оролцоорой.

9. Нум (11/22-12/21)

Танд өнөөдөр маш олон том санаанууд орж ирнэ. Бас том мөрөөдөж, шинэ санаа, төлөвлөгөө гаргаж ирж, тэр дундаа умбах болно. Энэ дунд өөрийгөө алдах биш хамгийн ойрын, боломжтой тал нь юу байгааг олж харж, шинийг туршиж үзээрэй. Хайр дурлалын тал дээр та хэн нэгэнтэй хамт ямар нэг зүйл хийж, цагийг хамтдаа адал явдалтай, сонирхолтой өнгөрүүлээрэй. Хайр сэтгэлийн тал дээр хамгийн сайхан үе ирж байна. Боломжоо битгий алд. Бас мэдээж энэ бүхнээс гадна танд амьдарч буй газраа өөрчлөлт авчирч, хүссэнээ биелүүлэх боломж бий шүү. Гараад саналаа өгөөрэй! 

10. Матар (12/22-1/19)

Ажил, хийж бүтээсэн зүйлд нь сайхан үг хэлж, түүнийг нь дэмжихээс илүү сайхан зүйл Матрын ордныхонд үгүй. Харин эсрэгээрээ бухимдуулахыг хүсвэл хамгийн бүтэхгүй санааг хэлэхэд хангалттай. Яг үүн шиг өнөөдөр хэн нэгэн таныг үгийн муугаар хэлж, доош нь татах гэж оролдож мэднэ. Таны уур мэдээж хүрэх болно. Гэхдээ л хэлж буй үг дунд нь хэрэгтэй ганц хоёр зөвлөгөө явж байж магадгүй шүү. Хайр дурлалын тал дээр ч мөн та бухимдах зүйлтэй учирч магадгүй ч энэ байдлаас холдож, тайван эерэг байдал үүсгэх боломж байна. Та бухимдаж, уурлаж суухын оронд гарч саналаа өгвөл нэг ч гэсэн асуудалд хувь нэмрээ оруулж, таны дотор ч илүү хөнгөрнө гэдэгт итгээрэй.

11. Хумх (1/20-2/18)

Та өнөөдөр бүх зүйлээс зугтмаар санагдаж мэднэ. Ажлаа болих хэрэгтэй юм шиг, харилцаагаа дуусгамаар ч юм шиг, хийж байснаа орхимоор ч юм шиг. Та өөрөөсөө олон ч асуулт асууна. Гэхдээ өнөөдрийг та дотооддоо илүү зориулаарай. Юунаас болж та зовоод, юунаас зугтмаар байна? Бүх зүйлийг юу юугүй дуусгахын өмнө энэ асуудлаа эхлээд шийдээрэй. Бас та энэ бүхний хажуугаар ирээдүйг илүү сайхан болгож чадна гэж бодсон хүндээ саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Дотор тань илүү онгойх болно.

12. Загас (2/19-3/20)

Та нэлээн нээлттэй хүн боловч бүрэн дүүрэн итгэх хүн олоход хэцүү байгаа байх. Өнөөдөр тэр тусмаа та энэ асуудалд илүү анхаарч, найз нөхөд чинь үнэхээр зөв хүмүүс үү, хэнтэй ойр байна гэж гайхаж мэднэ. Дотроо шаналахын оронд та хүмүүстэй ярилцсан нь илүү дээр. Хэн нэгэн хүн танд таалагдаж байгаа ч та эргэлзэж магадгүй. Гэхдээ та өөртөө итгэж, өөртэйгөө илүү ярилцаж, тайван байгаарай. Бас та сонгуульд хэнд саналаа өгөхөө мэдэхгүй байж болно. Та сайн уншиж, бодож байгаад заавал сонгуульд оролцоорой. Энэ нь таны ирээдүйд том хөрөнгө оруулалт болох юм шүү.

Illustrations: Twisha Patni

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
30 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
1 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
3
2 цагийн өмнө
Тэр чиний "soulmate" гэдгийг батлах 5 шинж тэмдэг
санал болгох
1
30 минутын өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
3 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
3
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.