Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сонирхолтой аялал: Зохиолчдын өрөөнд зочилохуй


Өнөөдөр бидний дунд амьдарч буй зохиолчид зохиолоо хэрхэн бичдэг вэ? Тэдний ажлын өрөө, уран бүтээлийнх нь хөг онгод болдог газрын тухай сонирхолтой яриануудыг толилуулъя. 


ЖОНАТАН ЛИТИМ 

Зохиолчийн өв

Би энд зургаа, долоон ч ном бичсэн. Ширээн дээрээс модод, талбай, эргэн тойрны газар чөлөөтэй харагддаг. Гэхдээ энэ миний бүтээсэн ертөнц биш л дээ. Өвөө маань энэ бүхнийг Истир Вүүд гэх зохиолчоос авсан гэдэг. Истир Вүүд 97 нас хүртлээ энд амьдарч, унтлагын өрөөндөө өөд болсон гэдэг. 

Би байрыг аль болох бага өөрчлөн, хуучин номын тавиуруудыг сэргээн зассан. Хааяа бүтээлээ бичиж суухад талбайгаар үнэг, буга зэрэг амьтад өнгөрөх нь харагддаг шүү. 

ЖУЛИАН БАРНЕС 

Шар өрөө

Би энд 30 жил ажиллаж байна. Нэг давхарт тул бүйлс цэцэглэх, азтай үед бол цагаан, ягаан цэцэгс алаглан байхыг хардаг. Өрөө маань хятад юм шиг тод шар өнгийн доторлогоотой тул бүрхэг өдөр ч нарны гэрэл тусаж буй мэт мэдрэмж өгдөг. Эхлээд цонх руугаа харуулж жижигхээн гурвалжин ширээ тавьсан ч компьютерийн ширээ тавьсаар одоо ч "п" хэлбэртэй болж дээ. Нэг зохиолч найз маань манайд хоёр өдөр ажиллаад телевизийн эферт байгаа мэт мэдрэмж авсан гэнэ лээ. Би уг нь цэвэрхэн байхыг хичээдэг ч яаж ийгээд цаасаар дүүрчихдэг. 

ЖУМПА ЛАХИРИ 

Эртний ертөнц

Гэрэлтүүлэг муу хэдий ч өрөө маш саруул, гэгээтэй байдаг. Тиймээс өглөө эртлэн бичиж эхэлдэг. Ширээ нь Ромын папын эмчийн хэрэглэж байсан эд, цонхны чулуун тавцан Пуглиагийнх, тавцан дээрх хоёр ил захидал Мусейнегийн үеийн эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байна. 

Би ихэвчлэн ширээндээ сууж бичдэг. Бусад үед итали хэлний толь, ном, дэвтэр сэлтээ хөглөрүүлэн буйдан дээрээ тухалдаг. Бид энэ байшинг авахад энэ өрөө гал тогоо байлаа. Би шууд л энд бичиж суухыг хүсэж буйгаа мэдсэн. Заримдаа толгодоор алхаж, гадаах вандан савлуур дээр суудаг ч бичихдээ үргэлж өрөөндөө суудаг. 

Эдвиж Дантика 

Царай төрхийн өрөө

Бичиж байхдаа ямарваа нэг царай төрхийг харах дуртай. Бас сонин хэвлэлд гарсан сонирхолтой царай төрхийг хайчилж хадгалдаг. Зохиол бичиж байхдаа дүрийнхээ зан төрхийг гаргахад тустай байдаг юм. Ханан дахь зургууд найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн бэлэг. Би Миамигийн Дизайны дүүрэгт, Бяцхан Гайти студийн ойролцоо амьдардаг учраас эргэн тойрон гайхуулах зүйл мундахгүй. Зүгээр л өдрийн хоолоо идэж байхдаа гайхалтай хүмүүстэй таарч болох газар шүү дээ. 

Заримдаа гацчих үедээ найзынхаа бэлэглэсэн Гайти гаралтай уран бүтээлч Баскигийн зургийг, эсвэл хоосон орон зай руу ширтэнэ. Буцаад ажилдаа ороход тэд мэндчилэх мэт инээмсэглэж, миний бүхий зовлон, жаргалын гэрч болдог доо.

РИЧАРД ДАВКИНС 

Эмх цэгц

Би үргэлж энд ажилладаггүй. Ширээ дээр цаас овоороод ирэх үед өөр ширээнд орж ажилладаг. Ийм зарчмаар гадаа цэцэрлэгт ажиллах ч үе бий. Бичгийн ажлаа ч эмх цэгцтэй байлгах талаар тогтсон дүрэмтэй. Компьютер дээр байгаа бичвэрээ ч эмхэлж цэгцэлж байж л санаа амардаг. 

ЖЕСМИН ВАРД 

Унтлагын өрөөний сандал

Манай гэр хэзээ нэг өдөр номын, бичгийн өрөөтэй болно гэж найдаж байна. Одоо бол иймэрхүү л зохион байгуулалтай тул харсан хүн жигтэй юм гэж бодох байх л даа. Надад одоогоор номын сан, бичгийн ширээ байхгүй ч хайрцагтай ном, цаас бол бий.  

Би хаана л бол хаана бичдэг. Угаалгын өрөөнд, хүүхдээ саатуулж байхдаа, гал тогоондоо гээд л. Мэдээж энэ бүхэнд саад бэрхшээл гарч ирнэ. Угаалгын өрөөнд тухгүй, хүүхдээ саатуулах зуур бичихэд бэрх, гал тогоонд дуу чимээтэй гээд л. Саяхнаас унтлагын өрөөний булангийн сандал дээр бичих нь хамаагүй тухтай байгааг олж нээсэн. Ямартаа ч би бичиж л байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
22 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
9
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.