UBLife Logo
Подкаст

Сонсдог подкастынхаа жагсаалтыг хэрхэн 'шинэчлэх' вэ?

Б.Саруул
Б.Саруул
Сонсдог подкастынхаа жагсаалтыг хэрхэн 'шинэчлэх' вэ?

Ихэнх хүмүүс шинэ подкаст хайхдаа найз нөхөд, ажлынхнаасаа юу сонсож байгааг нь асуудаг. Хөгжилтэй нь, бусад хүмүүс ч бас таньдаг хүнээсээ асуух замаар шинэ подкастын тухай олж мэддэг учраас олонх тохиолдолд бидний сонсох дуртай, сонсдог подкастууд адилхан байх нь бий. 

Тэгвэл сонирхолтой, шинэ подкаст олж сонсоход тань туслах хэрэглүүрийг танилцуулж байна. 

Pod Search  хайлтын системийн тусламжтайгаар подкастуудыг сэдвээр нь, хэзээ цацагдсанаар нь, хамгийн олон сонсогчтойгоор нь гэх мэт төрөл бүрийн шалгуурт үндэслэн хайж болдог. Тухайлбал, бизнес, комеди, боловсрол, эрүүл мэнд ба фитнесс, гэмт хэрэг ба хууль, шашин зэрэг ангилалд хамаарах подкастуудыг шүүж болох юм. Мөн түлхүүр үг ашиглан тодорхой нэг дугаарыг олж сонсох боломжтой. 

Хайж олсон подкаст нь танд таалагдах эсэхийг шинжихийн тулд нэг дугаараас нь сонсож үзсэн ч болно. 

Холбоотой нийтлэл: Шилдэг подкастуудыг 'ангуучлах' нь

Эх сурвалж: Lifehacker

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.