Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сошиал медиаг бүтээлчээр ашиглаж, залуусын сонгуулийн оролцоог нэмэх тэтгэлэгт уралдаан зарлалаа


АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр БНОУХ, Азийн Сан хамтран “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийг дотоодын төрийн бус байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь эмэгтэйчүүд, залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. 

Тус зорилгын хүрээнд "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас "Бодлогод нөлөөлцгөөе, Залуус аа!" Нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь тэтгэлгийн уралдааныг зарлаж байна. Залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг таниулах, шийдвэрлүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой залуучууд болон эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн ТББ-уудыг энэхүү тэтгэлгийн уралдаанд санал ирүүлэхийг уриалж байна. 

"Нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах" гэдэг нь асуудлыг урлаг болон сонирхолтой арга хэмжээ, залуучуудын үг хэллэгээр илэрхийлэх бүтээлч, сошиал медиа арга хэмжээ юм. Жишээ нь, TEDx, comedy night, debates, social talk, music performances гэх мэтээр чөлөөтэй сэтгэж болно. Тэтгэлгийн төсөв нь 2-3 сая төгрөгт багтах ба зардлын тооцоог дэлгэрэнгүй ирүүлсэн байх хэрэгтэй. 

Тэтгэлгийн өргөдөлд дараах шаардлагууд тавигдана:

• Эмэгтэйчүүд, залуучуудад тулгамддаг асуудал болон шийдлийг санал болгох,

• Асуудал болон шийдлийг шинэлэг, сонирхолтой, бүтээлчээр илэрхийлэх өөрсдийн саналаа тодорхой тусгах,

• Аливаа улс төрийн үйл ажиллагаа, бодлогыг сурталчилгаанаас ангид байж, зөвхөн ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг зорьсон байх,

• Нэр дэвшигч, хууль тогтооч, улс төрийн намууд, засгийн газрын төлөөлөл, орон нутгийн засаг захиргаа гэх мэт шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлыг хандуулах арга замаа тодорхойлсон байх,

Тэтгэлэг хүсэгчдэд тавих шаардлагууд: 

• Залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг судалсан, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх талаар зохих мэдлэгтэй байх,

• Залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай иргэний нийгмийн байгууллагууд байх (төрийн бус байгууллага, клуб, сайн дурын бүлэг гэх мэт зохион байгуулалттай байх)

• Тэтгэлэг хэрэгжүүлэхдээ 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, багаар ажиллах боломжтой байх,

• Нийгмийн сүлжээ (Facebook, Twitter, Instagram, Youtube гэх мэт) сувгуудыг ашиглах ур чадвар, тогтмол хандалтын сувагтай байх,

• Хүсэлт ирүүлэх ИНБ нь нам бус, хараат бус, ашгийн төлөө бус байх. Жич: Төслийн бүхий л үйл ажиллагааг биет бус, виртуал хэлбэрээр зохион байгуулах ёстой бөгөөд “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, чадавхажсан бол давуу тал болно (Глоб интернэшнл төв, Сонгогчийн боловсрол төв, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Зориг сан, Түгээмэл хөгжил төв, Цогц хөгжлийн үндэсний төв) 

Шалгарсан тэтгэлгийг хэрэгжүүлэх хугацаа зургаадугаар сарын 8-22-нд бөгөөд тайлагнах хугацаа 6-р сарын 23-25-нд байна. 

Өргөдөл хүлээн авах хугацаа маргааш буюу зургаадугаар сарын 3-ны 9:00 цагт дуусна. Өргөдлийн анкет бөглөх бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
2
Уржигдар
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.