Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Спортын тойм: Дөрвөн баг оролцсон солилцоо боллоо


Улирал эхлэх үед л багаасаа явах хүсэлтээ олон янзаар илэрхийлсээр байсан Жэймс Харден өнгөрсөн шөнө Брүүклин Нетс багт солилцоогоор очлоо. Энэ солилцоонд "Брүүклин Нетс", "Индиана Пэйсерс", "Кливленд Кавальерс", "Хьюстон Рокетс" гэсэн багууд оролцсон байна. 

Солилцоо хэрхэн явагдав: 

"Хьюстон Хокетс" : Виктор Оладипо, Данте Эксам, Родион Курукс, Брүүклин багийн 1-р тойргийн 3 эрх, Милоуки багийн 1-р тойргийн эрх, драфтын 4 эрх.

"Брүүклин Нетс" : Жэймс Харден

"Индиана Пэйсерс" : Карис Левер, драфтын 2-р тойргийн эрх

"Кливленд Кавальерс" : Жаррет Аллен, Тореан Принц

Үйл явдал хэрхэн өрнөв:

Улирал эхлэх үед од тоглогчдын хоорондын таарамжгүй харилцаа, багийн удирдлагатай хийсэн уулзалтын үр дүнд Рассел Вестбрүүк Хьюстоноос явж, Жон Уолл, Демаркус Казинс гэсэн хамтрагчид ирэв. Багийн бэлтгэл эхэлж улирлын өмнөх тоглолт, улирлын эхний тоглолтуудад Харден багтайгаа нэгдсэнгүй. Түүний тайчих клубт байгаа бичлэг, зураг сошиалд гарч эхэлсэн нь асуудал хүндэрч эхэлснийг гэрчилсэн билээ. Энэ хооронд түүнийг солих саналаа багуудад хүргүүлж, өөрөө ч явах хүслээ далд илэрхийлсээр байсан хэдий ч багтайгаа нэгдэж, улирлын тоглолтод оролцож эхэлсэн. 

Өчигдрийн Хьюстон - Лейкерс багуудын тоглолтын дараа болсон хэвлэлийн хуралд Харден оролцож, нэг зүйл хэлсэн нь асуудлыг хурдлуулахаар шийдсэн нь илт байв. Тэрээр сэтгүүлчдэд  "Би энэ хотод хайртай. Би чадах бүхнээ хийсэн ч нөхцөл байдал буруугаар эргэчихлээ. Энэ асуудал шийдэгдэнэ гэж бодохгүй байна. Баярлалаа" гэж хэлээд хурлыг орхин одсон. Үүний дараа Харден хаашаа явах вэ, хэзээ вэ гэсэн асуултууд гарч эхэлсэн ч ийм хурдан шийдэгдэнэ хэмээн төсөөлөөгүй. Одоо тэрээр хуучин багийн анд лигийн онооны машин Дурант, бүх одод, лигийн аварга Кайри нартай шинэхэн их гурвалыг үүсгэлээ. 

Цаашид юу болох талаар:

Брүүклин Харденыг хүлээж авахдаа дотоод уур амьсгал тийм ч таатай биш байгаа. Учир нь Кайри хэмээх том толгойтой нөхөр багаа хэрхэн "алж" байгааг бид мэднэ. Түүнийг бодвол Харден жинхэнэ мэргэжлийн тамирчны ёс зүйг харуулж байсан бол Кайри ёс зүй, мэргэжлийн хандлага гэх зүйлүүдээ өөрийн эгондоо гишгэсэн. Тэрээр ямар ч хэл чимээгүй багийн бэлтгэл, тоглолтоо хаяж явсан бөгөөд багийн дасгалжуулагч, арын албанаас түүнтэй холбогдох гээд чадахгүй байтал түүний төрсөн өдөр тэмдэглэж, шөнийн клубт байгаа бичлэг твиттерт гарч ирсэн. Эндээс баг нь түүнийг хаана байгааг мэдсэн гэхээр бас л онцгүй үйлдэл. Асуудлыг зөөлрүүлж болох ганц зүйл нь түүний эгчийн төрсөн өдөр байв. Сүүлийн үед гарсан мэдээгээр Дурант, Кайри нарын харилцаа тийм ч сайнгүй байгаа. Ингэхээр Харден ирсэн ч дотоод уур амьсгал гэж авах юмгүй энэ баг хэрхэн тоглох, ямар амжилт үзүүлэх бол? Үүнийг цаг хугацаа л харуулах байх. Дасгалжуулагч Стив Нэшийн үгэнд том толгойтой одууд нь орох эсэх эргэлзээтэй. 

Баг дасгалжуулж эхэлсэн эхний улиралдаа их юм үзэх нь дээ Нэш. Гэхдээ шинэхэн их гурвал учраа олоод тоглох юм бол үнэхээр асуудал тарих эвгүй баг бүрдсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гол нь хувийн зан ааш авираа дарах, эсэх нь тэдний асуудал боллоо. Багийн хувьд төвийн байрлал дээр Де Андре Жордан л байгаа ба довтлогчийн байрлалд мөн хүн дутуу. Иймд шинэ тоглогчид авчрах үүрэг багийн удирдлагад үлдсэн. Гэхдээ тэдэнд 3 тоглогч авах хугацаа, гэмтсэн тоглогчийн оронд ашиглах 5.7 саяын цалингийн эрх бий.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
5 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
7 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.