Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Спортын тойм: NBA драфт 2020-ийн сонирхолтой баримтууд


Энэ жилийн драфтын хуваарь “Covid19” цар тахлаас шалтгаалж өөрчлөгдсөн ба солилцоо наймааны шуум драфтын дуулианыг дарлаа хэмээн сэтгүүлчид ярьж байна. Дэлхийн хамгийн том лиг ирээдүйн оддоо хорио цээрийн дэглэмээс шалтгаалан виртуал хэлбэрээр угтан авлаа. Олон сайхан тоглогчид төрөн гарсан драфтын анги байх болтугай.

Драфтаас өмнө үйл явц хэрхэн өрнөж байв: 

Сагсан бөмбөгийн талаар ярьж, бичиж нийтэлдэг сэтгүүлч болон аналист, скаутууд драфтын тэргүүн сонголтоор Энтони Эдвардсыг тодорхойлж байв. “Миннесотта Тимберволвес” баг ЛаМело Боллтой бэлтгэл хийсэн талаар бичиж эхлэхэд энэ таамаг ЛаМелог чиглэсэн. Харин зарим таамаг драфтын тэргүүн тоглогч Жэймс Уайсмэн байж болох юм гэж байв. Учир нь Вайсман бол сүүлийн жилүүдэд ховордоод байгаа самбарын авьяаслаг тоглогч ба түүний ур чадвар, бие бялдар нь үнэхээр мангас билээ. Ер нь энэ жилийн тэргүүн сонголтын таамаг баттай бус олон нэр яригдаж байсан нь бүгд ур чадвар тэнцүү тоглогчид байсантай холбож болно.

Өндрөөр үнэлэгдэгсэд болон бэлэн болсон тоглогчид

  • 2 жилийн өмнөөс энэ драфт ангийн тэргүүн тоглогчид ЛаМело яригдаж энэ сэдвийг түүний аав Лавар Болл жинхэнэ сэвэх шиг болсон доо. Гэхдээ зүгээр нэг аавын эрх жаал байгаагүйг бид мэднэ. Өсвөр үеэсээ олныг шуугиулж эхэлсэн түүнийг аав Болл сагсны арвин түүхтэй Литва, хатуу ширүүн Австралийн лигт тоглуулж, магтаж болох бүхий л сэдвээр ярьж байлаа. Одоогоор батлагдсан хамгийн үнэн яриа бол тэр ах нараасаа илүү гэдгийг маш олон сэтгүүлчид хэлж байна.
  • ЛаМелогоос илүү үнэлэгдэж арван жилдээ жинхэнэ баллаж байсан РЖ Хэмптон энэ драфтад нэр дэвшсэн. Түүнийг хэдхэн жилийн өмнө драфтын тэргүүн сонголт болоход гайхах зүйлгүй гэж яриж бичиж байсан. Гэвч тэрээр Австралийн лигт тоглож байгаад ташааны гэмтэл авсан нь багуудад болгоомж төрүүлж драфтын хойшоо шидэгдэнэ гэж хэн санах билээ. 
  • “Тел-Авивын Хунтайж” хочит Израйл, Серби иргэншилтэй Дэни Авдия энэ драфтын бас нэгэн бэлэн болсон тоглогч байв. Тэрээр Европын өсвөр, залуучуудын тэмцээнд томоохон амжилтыг үзүүлэн 20 хүртлэх насны Европын аврагын “MVP”, Израйлын 2 удаагийн аврага болсон юм. Түүнийг бас нэгэн Дончич гэж шинжээчид өндрөөр үнэлээд байсан.
  • Оби Топпин /Dayton/ хэмээх тоглогчыг эхний 5-д зүй ёсоор орно хэмээн үзэж түүнийг самбарын мангас дараагийн Амаре Стадемайр хэмээн ярьж эхэлсэн. Түүний тэсрэлт, хөлийн хөдөлгөөн, довтолгооны ур чадвар, биеийн харьцаа зэрэг нь өндрөөр үнэлэгдэх шалтгаан болсон юм.
  • Энэ драфтад маш олон холбогчид байсан учраас багуудын хувьд сонголт хийх ихээхэн хүндрэлтэй байв. Тэдний нэг болох Тайрис Халибөртон /Iowa State/ шидэлт сайн, хурд, тэсрэлт ярих юмгүй бас ч үгүй толгой сайтай хэмээн үнэлж байлаа.

Үйл явдал хэрхэн өрнөв:  

  • Манай цагаар 2020 оны 11-р сарын 19-ны өдрийн 09.00 цагаас “NBA”-гийн драфт эхэллээ. Драфтыг нээж хамгийн эхний сонголтыг “Миннесотта Тимберволвес” баг хийсэн ба таамаг ёсоор Энтони Эдвардсыг сонгосон юм. Карл-Энтони Таунс байхад төвийн тоглогч сонгохгүй нь тодорхой байсан учраас ЛаМело юу? Эдвардс уу? гэдэг л сонирхолтой байв. Ингээд энэ баг урд шугамдаа тэсрэлттэй, биеийн хүч сайн оноо түүгчтэй боллоо.Тэрээр “Би сагсан бөмбөгт дуртай, тиймээ. Энэ бол миний хийдэг зүйл. Би одоог хүртэл үүнд дурлаагүй байна” хэмээн хэлсэн ба түүний хамгийн дуртай спорт бол америк хөлбөмбөг аж. 
  • №2 сонголтыг “Голден Стэйт Вариорс” хийсэн ба сүүлийн хэдэн жилд орж ирээгүй янзтай төвийн тоглогчтой боллоо. Тэр бол Жэймс Уайсмэн. Угаас аваргуудад шидэгч болон хамгаалагчид хэрэггүй самбарын тоглогч л хэрэгтэй байсан түүнийгээ ч олж авлаа. Одоо тэгээд Стив Керрийн удирдлага доор сайжирч, Грийнээс их зүйл сурч тоглох буй заа. Тэрээр “зарим хүмүүс намайг Крис Бош, Кевин Гарнет, тэр ч байтугай Дэвид Робинсон гэж хэлдэг. Гэхдээ би бие даасан хувь хүн. Би өөрийн замналыг бий болгохыг хүсч байна. Би дараагийн Жеймс Уайсмэн болохыг хүсэж байгаа тул хүмүүс хэзээ нэгэн цагт над руу харах болно” гэв. 
  • №3 сонголт ЛаМело Болл. “Шарлотт Хорнетс” баг сонгож авсан ба түүнийг одоо хэрхэн тоглохыг нь харах л үлдлээ. Шарлотт багт байрлал дээр нь Терри Розир, Дэвонте Грэм хэмээх тоглогчид байгаа гэхдээ Болл энэ хоёрыг бодвол дамжуулалтыг чухалчилдаг тоглогч. Ямар нэгэн солилцоо хийгдэхгүй бол өрсөлдөөн дундаас гарч ирэх нь тодорхой боллоо. “Түүний өдөр бүр дасгал хийх урам зоригийг хүмүүс олж хардаггүй байх. … Үнэхээр гайхалтай тоглогчид эргэн тойрныхоо хүмүүсийг илүү сайн болгодог. Тэр үүнийг хийдэг, тэр хүмүүсийг татдаг. ” - Иллаваррагийн дасгалжуулагч Мэтт Флин.
  • №4 сонголтоор сүүлийн жилүүдэд драфтад ёндоогүй байгаа лигийн зургаан удаагийн аврага “Чикаго Буллс” баг Патрик Уилламс хэмээх жижиг довтлогчийг авлаа. Цэвэр хар ажилчин, хамгаалалт биеийн хүч сайтай түүнийг хөгжүүлж чадвал ирээдүйн Жимми Батлер гэж болно. Дажгүй сонголтыг буллсын шинэ удирдлага хийчих шиг боллоо шүү. “Би нэг зүйлд анхаарлаа хандуулж өдөр бүр зааланд ирж хөдөлмөрлөсөн. Эцэст нь болох ёстой зүйл болдогоороо боллоо” гэж Уилламс хэлсэн.
  • №5 сонголтоор Кливленд Кавалерс баг Айсак Окоро хэмээх оноо, самбарт сайн тоглодог тоглогчыг сонголоо. Түүний байрлал дээр Кавсд өрсөлдөгч байхгүй учраас өөрийгөө дайчлаад бүх одод болох боломжтой юм.  “Тэр бол миний дасгалжуулж байсан  хамгийн шилдэг хамгаалагч гэж боддог. Тэрээр 1-5-ын аль ч байрлалыг хамгаалж чаддаг. Би хэзээ ч ийм тоглогч дасгалжуулж байгаагүй. Том, хүчтэй, бие бялдар сайтай, хамгаалахыг хүсдэг. Тэрээр өрсөлдөгчийнхөө хамгийн шилдэг тоглогчийг хамгаалахыг хүсдэг. Довтолгооны хувьд тэр маш их үр бүтээлтэй байдаг. ” - Auburn-ийн дасгалжуулагч Брүүс Пирл. 

Драфтын бусад сонголтын мэдээллийг эндээс авна уу. 

Таамагт дээгүүр явах магадлалтай гэгдэж байсан Дэни Авдия №9 Вашингтонд очиж, Нью-Йорк хүсэн хүлээсэн Топпиноо авч, Тайрис Халибөртоныг эхний сонголтууд дунд ам мөлтөс багтаж №12-р Кингс багт очсон бол РЖ Хэмптон №24-р Нью-Орлеанст очоод Денверлүү солигдсон үдэш байлаа. 

Драфтын сонин хачин.

  • Энэ жилийн драфт 6-р сарын 25-нд товлогдсон хэдий ч 146 хоногийн дараа явагдав. 1975 оноос хойш 6-р сард драфт болоогүй анхны тохиолдол болсон юм.
  • “Миннесота Тимберволвес” хоёр дахь удаагаа NBA-ийн драфтын эхний сонголтыг хийсэн ба 2015 онд хоёр удаагийн бүх одод Карл-Энтони Таунсыг сонгосон байна.
  • Дайчид одоогийн драфтын систем бий болсоноос хойш анх удаа (1966 оноос хойш) хоёр дахь сонголтыг хийлээ.

  • “Филадельфи 76” баг энэ жилийн драфтаар лигийн хамгийн өндөр таван сонголтыг хийлээ (эхний шатанд 21, дараагийн шатанд 34, 36, 49, 58 дугаартай).

  • “Сан Антонио Спөрс” баг 1997 оны эхний тойргийн №1 дэх сонголтоор Тим Данканыг сонгосноос хойш энэ жил драфтын хамгийн өндөр /№11/ сонголтоо хийлээ.

  • “Хил хязгааргүй сагсан бөмбөг” төслийн 2018 оны тэмцээний 5 тоглогч энэ драфтад  нэрээ өгч 4 тоглогч сонгогдсон нь өмнөх амжилтыг (3) эвдэв. Киллиан Хэйес (Франц), Жош Грийн (Австрали), Леандро Болмаро (Аргентин), Вит Крейчи (Чех) нар бүгд “NBA All-Star 2018”-ийн нэг хэсэг болох “BWB Global 2018” тэмцээнд оролцож байв.

  • Энэ жилийн драфтын ангийн долоон тоглогч Нигери гаралтай бөгөөд нэг жилийн драфтаар сонгогдсон Африк тоглогчдын амжилтыг (5) эвдэсэн юм. 1-р тойргийн №27 Удока Азубуйке (UTA), 1-р тойргийн №20 Ачиува (MIA) нар Нигерээс гаралтай бол №5 Айсак Окоро (CLE), №6 Онека Оконгву (ATL), №22 Зеке Ннажи (DN), 2-р тойргийн №33 Даниэл Отуру (LAC), №45 Жордан Нвора (МIL) нарын аав ээжийн аль нэг нь Нигер гаралтай.

  • Дени Авдия (Израйл), Киллиан Хэйес (Франц) нар өөрийн орны сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн өндөр чансаагаар драфтлагдсан тоглогч болж түүхэнд бичигдэв.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Ричарлисон: Амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт маань сэтгэл зүйч дээр очсон явдал
2
17 цагийн өмнө
37 настай Оливье Жиру ирэх улирлаас "Лос Анжелес" клубт тоглоно
3
Уржигдар
Уран барилдаан, ур хийцээрээ гайхуулан, үзэгчдийн сэтгэлийг эзэмдэж буй ЕСӨН бөх
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.11.23 172.69.252.139

dajgui bichdeg nuhur bn shd

0 Хариулах