Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Спортын тойм: NBA-ийн тоглолт цуцлагдаж, NHL эргэн ирлээ


“NBA”-ийн тоглолт короновирусын улмаас цуцлагдлаа

Манай цагаар өнөөдөр өглөө болох байсан "Бостон Сэлтикс" - "Майами Хит" багуудын тоглолт тоглогчдын тоо хүрээгүйн улмаас цуцлагдлаа. "Бостон Сэлтикс"-ийн залуу од Жэйсон Тэйтум ковидын халдвар авсан нь тогтоогдсон ба улмаар Жэйлен Браун тэргүүтэй хэд хэдэн Сэлтиксийн тоглогчид тусгаарлалтад оров. Гэхдээ багийн тоглогчид 8 хүрч тоглох боломжтой болсон хэдий ч "Майами Хит" багийн тоглогчид хөл хорионд орсоны улмаас 8 тоглогчийн нэр өгөх боломжгүй шалтгаанаар цуцлагдлаа. 

"Даллас Маверикс" багийн тоглогч Макси Клебер коронавирус туссан учраас 14 хоног тусгаарлагдах болсон байна. Үүнээс шалтгаалан Даллас баг түр хугацаанд бэлтгэлийн байраа хаалаа.

"NHL" эргэн ирлээ

Америкийн үндэснийн хоккейн лиг 1-р сарын 13-нд эхлэхэд бэлэн болжээ. Цар тахал өвчинөөс шалтгаалж улирлын тоглолтыг 56 болгосон ба цалингийн цэс 81.5 сая ам.доллар баг бүр 23 тоглогчийн бүрэлдэхүүнтэй байна.  Коронавирусээс шалтгаалан дээр дурдсан цалингийн цэс, тоглогчдын тооноос үл хамаарч 4-6 тоглогч нэмж бэлтгэл хийх аялан тоглолтод явах боломжтой юм. Үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс дүрмийн хэд хэдэн жижиг өөрчлөлт хийсэн ба хамгийн онцлох өөрчлөлт "Отон тоглолт"-ын дүрэм.

 Хабиб эргэн ирэх үү?

Холимог тулааны хамгийн том холбоо "UFC" холбооны ерөнхийлөгч Дана Уайт энэ долоо хоногт Хабибтай уулзахаар тохиролцсон. 10-р сард зодог тайлхаа зарласан Хабибтай сүүлийн тулаанаас нь хойш уулзаагүй гэсэн ба уулзалтын гол зорилго түүнийг дахин дэвжээн дээр эргэн ирэх талаар ярилцах болно гэв. Сэтгүүлчийн "Конор -Хабиб" гэсэн тулаан боломжтой эсэх асуултанд тэрээр Дастин Пуарьетэй хийх тулаанд Конор ялж цаашид тулалдах хүсэлтэй байх, Хабиб эргэн ирсэн тохиолдолд энэ тулааныг хийх боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ.

Роналдогийн нэгэн содон амжилт 

Италийн "СериА"-гийн ээлжит тоглолтууд амралтын өдрүүдэд явагдсан ба лигийг тэргүүлэгч "АС Милан" баг ялалт байгууллаа. Тэдний араас нэхэж байгаа "Ювентус" баг "Сассуоло" багийг 3:1 харьцаатай хожсон ба мэргэн буучдыг тэргүүлж байгаа Роналдо нэг гоол оруулж энэ улирлын лигийн 15 дах гоолоо бүртгүүлэв. Роналдо сүүлийн 15 улирал лигт 15 ба түүнээс дээш гоол оруулсан нэгэн амжилтыг бүтээсэн байна. 

холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Спортын тойм: Дөрвөн баг оролцсон солилцоо боллоо
2
4 өдрийн өмнө
"Улаан чөтгөрүүд" 9 жилийн дараа хүснэгтийн тэргүүнд бичигдлээ
3
2021.01.12
Спортын тойм: М.Уранцэцэгийн медалийн буухиа, "NBA"-ийн яаралтай уулзалт
санал болгох
1
Өчигдөр
Арми Хаммерын экс Кортни Вучекович: Тэр намайг идэхийг хүсдэг байсан
2
Өчигдөр
Эмнэлэгт регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой
3
Өчигдөр
Агаарын бохирдол амь насанд нь халтай гэж үзээд цагаач иргэнийг Францад үлдээхээр болжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0