Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: Эмэгтэйчүүд "хөвсгөр" эрчүүдийг хамгийн сайн аав болно гэж үзжээ


Сайхан биетэй эрчүүдэд ямар ч эмэгтэй татагдана. Гэхдээ гэр бүл зохиох, эцэг болох талаас нь харахдаа тэд эрчүүдийг арай өөр нүдээр харж, өөр шалгуур тавьдаг болохыг Миссиссиппигийн Их Сургуулийн хийсэн судалгааны үр дүн харуулжээ. 

Тус судалгаанд 800 эмэгтэй оролцсон бөгөөд туранхайгаас эхлээд үл ялиг илүүдэл жинтэй, янз бүрийн биеийн галбиртай эрэгтэйчүүдийн зургийг тэдэнд үзүүлжээ. Зургийг үзсэний дараа эцэг хүний сайн ба муу зан чанарыг тодорхойлсон 36 хариултаас сонгож, тэдгээр эрчүүдийг тодорхойлох даалгавар өгсөн байна.

Сайн гэдэгт "Энэ хүн хүүхдээ гэрийн даалгавраа хийхэд нь тусалдаг юм шиг харагдаж байна", "Энэ хүн хүүхдэдээ шинэ зүйл заахыг хичээдэг байх" гэх мэт хариултууд байсан бол муу гэдэгт "Энэ хүн хүүхдүүдийг ядаргаатай гэж боддог байх", "Энэ хүн хүүхэдтэй харьцахдаа эв дүйгүй байх" зэрэг хариулт багтжээ. 

Сонирхолтой нь, үл ялиг илүүдэл жин, бага зэрэг гүзээтэй эрчүүдийг (dad bod) судалгаанд оролцсон эмэгтэйчүүд сайн аав гэж үнэлсэн бол спортлог бие галбиртай эрчүүдэд эсрэгээрээ хамгийн муу үнэлгээг өгчээ. 

Гэхдээ энэ нь тарган эрчүүд сайн болно гэсэн дүгнэлт биш болохыг судалгааг ахалж явуулсан эрдэмтэн Доналд Сакко онцолжээ. Учир нь, эмэгтэйчүүдэд үзүүлсэн зурагт хэт илүүдэл жинтэй хүн байгаагүй аж. Dad bod буюу үл ялиг илүүдэл жинтэй эрчүүд гэдэгт Холливудын жүжигчин,  дөрвөн хүүхдийн эцэг Мэтт Дэймоныг жишээ болгожээ.

Эх сурвалж: The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
19 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
19 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.