Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: Өхөөрдөм амьтдыг харах нь стресс, сэтгэл түгшүүрийг бууруулдаг болохыг тогтоожээ


Заримдаа бид ньюфсфийд гүйлгэж байхад гарч ирдэг өхөөрдөм муур, гөлөгний бичлэгийг үзэхгүй байж чаддаггүй шүү дээ. Тэгвэл энэ нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг судлаачид хэлж байна. 

Их Британийн Лийдсийн Их Сургуулиас хийсэн судалгаагаар өхөөрдөм амьтдын зураг, бичлэг үзэх нь стресс, сэтгэл түгшүүрийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Судлаачид 2019 оны арванхоёрдугаар сард буюу стрессийн түвшин хамгийн өндөр байдаг өвлийн улирлыг сонгож 19 оролцогч дээр туршилт хийсэн байна. Оролцогчдод муурын зулзага, гөлөг, нялх горилла, кокка зэрэг өхөөрдөм амьтдын зураг, бичлэгийг 30 минутын турш үзүүлсний дараа хэмжилт хийж үзэхэд хүмүүсийн даралт, зүрхний цохилт буурч, түгшүүр багассан байжээ. Сэтгэл түгшүүр дунджаар 35 хувь, зарим хүнд 50 хувиар буурсан гэх үр дүн гарчээ. 

Мөн өхөөрдөм амьтдын зураг, бичлэгийг хамтдаа харах нь хосуудын харилцаанд эерэгээр нөлөөлдөг болохыг 2017 онд Флоридагийн Их Сургуулиас хийсэн судалгааны үр дүн баталжээ. 

Холбоотой мэдээлэл: Таны дагавал зохих Монголын өхөөрдөм тэжээвэр амьтдын 21 инстаграм, пэйж

Инстаграм дээр таны заавал дагах ёстой 15 ӨХӨӨРДӨМ, ОНЦГОЙ муур

Эх сурвалж: Vice 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.