Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

СУДАЛГАА: Уурлах нь худал мэдээлэлд итгэх магадлалыг нэмэгдүүлдэг


Сэтгэл хөдлөл бидний ой санамжид нөлөөлдгийг баталсан шинэ судалгааны үр дүн шинжлэх ухааны Experimental Psychology сэтгүүлд нийтлэгджээ.

Уг судалгаанд 79 хүнийг хамруулсан бөгөөд тэдэнд эхлээд Defending Your Life киноны хэсгээс 8 минутын турш үзүүлээд дараа нь танин мэдэхүйн хоёр хүнд даалгавар гүйцэтгүүлж, мөн ярилцлага хийжээ. 

Судалгааны хоёрдугаар хэсэгт ууртай ба төвийн сахисан гэсэн хоёр өөр нөхцөл бүрдүүлж, хүмүүсийг санамсаргүй байдлаар хуваажээ. "Төвийг сахисан гэх нөхцөлд туршилт хийж буй хүн судалгаанд оролцогчидтой мэргэжлийн, боловсон харьцжээ. Харин ууртай гэх нөхцөлд оруулсан хүмүүстэй судлаач зохион байгуулалтгүй, үл тоосон, доромжилсон байдлаар харьцаж, тодорхойгүй зааварчилгаа өгч, шаардлагагүй ажил хийлгэж, оролцогчдын яриаг тасалсан" гэж судалгааг хийсэн Фрамингем мужийн их сургуулийн эрдэмтэд тайлбарлажээ.

Ингэхдээ оролцогчдоор үзсэн киноных нь талаар богино сорил бөглүүлсэн ба сорил дунд зарим нэг худал, ташаа мэдээллийг багтаажээ. Эцэст нь оролцогчид кинонд гарсан мэдээллийг хэр үнэн зөв санаж байгааг, ташаа мэдээллийг ялгаж чадах эсэхийг үнэлэх зорилгоор тест ажиллуулсан байна.

Уур уцаар нь нарийн ширийн зүйлийг анзаарах чадварыг бууруулдаггүй ч ууртай байгаа хүмүүс буруу, ташаа мэдээлэлд итгэмтгий байгаа нь уг туршилтаар батлагджээ. Түүнчлэн ууртай байсан оролцогчид өөрсдийнхөө санаж байгаа зүйлийг үнэн зөв гэдэгт илүү итгэлтэй байгаа нь анзаарагджээ. 

"Энэ бол уур уцаар хүний ой санамжид нөлөөлдгийг тогтоосон судалгааны эхлэл юм. Гэхдээ яаж гэдгийг хараахан тодорхойлоогүй байна. Уур уцаар хүний ой санамжид яагаад, хэрхэн нөлөөлдгийг олж тогтоох нь бидний судалгааны дараагийн чухал алхам юм" гэж уг судалгааг хийсэн Фрамингем мужийн их сургуулийн профессор Майкл Гринштейн ярьжээ. 

Эх сурвалж: Psypost.org

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Уржигдар
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
19 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.