Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

СУДАЛГАА: Видео тоглоом нь хүүхдийн бичиг үсэгт тайлагдалт, харилцааны ур чадварт эерэгээр нөлөөлдөг


Видео тоглоом хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг талаар олон нийт зөрүүтэй байр суурийг илэрхийлдэг. Тэгвэл Их Британийн National Literacy Trust байгууллагын саяхны судалгаагаар видео тоглоом хүүхдийн бичиг үсэгт тайлагдалт, харилцааны ур чадварт эерэгээр нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. 

Тус судалгааны хүрээнд 11-16 насны 4626 хүүхэдтэй ярилцлага хийсэн байна. Видео тоглоом тэдний илүү сайн уншигч болгосон гэж судалгаанд хамрагдагсдын 35.3 хувь нь, тоглоомтой холбоотой мэдээлэл сард хамгийн багадаа нэг удаа уншдаг гэж 79.4 хувь нь хариулжээ. Тоглоомтой холбоотой материал гэдэгт ном, тоглоомын тухай тойм зэрэг багтжээ. 

Ийм мэдээлэл унших нь өсвөр үеийнхний бичих чадварт ч эерэгээр нөлөөлдөг байна. Тухайлбал, судалгаанд оролцсон таван хүүхэд тутмын гурав нь (62.5 хувь) сард нэг удаа видео тоглоомтой холбоотой блог, сонирхогчийн зохиол (fan fiction) бичдэг гэжээ.  

Түүнчлэн өсвөр үеийнхний 76.3 хувь нь видео тоглоомын талаар найзуудтайгаа ярилцдаг гэсэн бол ердөө 29.4 хувь нь уншсан номынхоо тухай санаа бодлоо хуваалцдаг гэжээ. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн хэлж буйгаар видео тоглоом онлайн орчин болон бодит амьдрал дээр ч хүмүүстэй холбоо харилцаа тогтооход тус болдог хэмээжээ. Ийнхүү ойр дотны хүмүүс, нийгэмтэйгээ бат бөх харилцаа үүсгэснээр хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирна гэж судлаачид тайлбарлаж байгаа юм. 

Гэхдээ энэ судалгаанд оролцсон хүүхдүүд ямар тоглоомыг, хэдий хугацаатайгаар тоглодог талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.