Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Судлаачид дэлхийн хамгийн аймшигтай 10 киног жагсаажээ


Дэлхийн хамгийн аймшигтай киногоор "Sinister" шалгарсан тухай нийтлэлийг өмнө нь хүргэсэн ч бусад байранд ямар бүтээлүүд орсныг та бүхэндээ хүргээгүй байсан билээ. Одоо харин бүтэн жагсаалтыг хүлээн авч, орой болгон нэг нэгээр нь үзнэ үү. 

Хүмүүсийн зүрхний цохилтын тоо, киног үзэж байхдаа мэдэрч буй айдас, стресс дээр үндэслэн энэ 10 киног сонгосон байна.


10. The Visit (2015)

Эгч дүү хоёр эмээ өвөө дээрээ очихоор холыг зорьж буй тухай өгүүлэх тус бүтээл таныг айлгахын хажуугаар хааяахан инээлгэх болно. Найзуудаараа үзэхэд яг тохирсон бүтээл.

9. The Descent (2005)

Зургаан бүсгүй аймшигт агуйд гарах гарцгүй гацаж, хэний ч төсөөлөөгүй аймшигт явдлууд болж эхлэх болно.

8. The Babadook (2014)

Австралийн найруулагч Женнифер Кентийн анхны бүтээл сүүлийн жилүүдэд гарсан маш сайн аймшгийн кинонуудын нэгээр тодорсон юм. Та үзээгүй бол заавал сонирхоорой.

7. The Conjuring 2 (2016)

Энэ киноны дундуур кино театрт би яг хэдэн секунд нүд харанхуйлж, чих шуугиад ирснийг санадаг юм. Анх үзэхэд үнэхээр аймаар байсан шүү. Судалгаа ч бас худлаа хэлээгүй бололтой.

6. It Follows (2015)

Ямар нэгэн зүйл таныг зогсолтгүй дагаад л байвал яах вэ? Үзээд нэг хэсэгтээ л эвгүй байсан шүү.

5. Paranormal Activity (2009)

Хүн болгон ямар нэг байдлаар энэ киног үзэж байсан байх. Киноны туршид мэдрүүлэх тэр түгшүүрт байдал нь л хамгийн эвгүй.

4. Hereditary (2018)

Трейлерийг ингэж л хийдэг юм даа гэж санагдуулна. Та бүтнээр нь үзмээр санагдана гэдэгт итгэлтэй байна. 

3. The Conjuring (2013)

Дөнгөж гараад хүн болгоноос "Хамгийн аймаар" кино гэх үнэлгээг авч байсан маш сайн бүтээл бол яалт ч үгүй энэ. Чанартай кино үзэх цаанаа л гоё байдаг шүү.

2. Insidious (2010)

Мөн л Жэймс Ваны хийсэн аймшгийн кинонуудын нэг. Энэ олон жилийн дараа ч гэсэн үзэхэд огт уйдахгүй бүтээл болсон билээ.

1. Sinister (2012)

Хэрэв үзээгүй бол, эсвэл үзсэнээс тань хойш удаан хугацаа өнгөрсөн бол одоо дахин үзэх цаг нь болжээ. Цаанаа л нэг хүнд мэдрэмж төрүүлдэг кино шүү.

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
3 өдрийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дада 2024.01.14 103.242.47.234

Аан за за

0 Хариулах