Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сүнсний баярын "аймаар хөөрхөн" эвент: Хүүхдүүдээр дүүрэн "Шангри-Ла Молл"-ын нэг өдөр


Дэлхий дахинаа өргөн тэмдэглэдэг Хэллоуны баярыг бид ч мөн сэтгэл хөдлөл, инээд хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг болоод удаагүй. Энэ дундаас тус баярын мэдрэмжийг жил болгон хамгийн гоёор өгч, олноороо зорин очдог газар бол Шангри-Ла Молл билээ. Энэ жил ч бас хамгийн олон хүн цуглаж, хүүхдүүдийг баярлуулсан газар нь энэ байлаа.

Энэ өдөр сонирхолтой дүрд хувиран ирсэн эхний 50 хүүхдэд гарын бэлэг гардуулж, гоёж ирсэн хүүхдүүд маань амтат чихэр, тоглоом бэлгэнд авлаа.

Хамгийн өхөөрдөм хоёр энэ байсан байх шүү.   

Мөн энд "Nutty Scientist" гэх маш сонирхолтой тоглоомоор хүүхдүүд тоглож, шинжлэх ухааны туршилт хийж үзэв. Энэ өдөр Шангри-Ла Моллд зайрмаг идэж, тоглож, зургаа авахуулан хөгжилдөж байсан зөндөө хүүхдүүд байсан шүү.

Номонд дуртай, хайртай хүүхдүүд эндээс холдож чадахгүй байлаа.

Adventure Zone тоглоомын төв 

HALLOWEEN-ы баярт зориулаад 10 сарын 31-ийг дуустал үйлчлүүлсэн хүүхэд бүрд бэлэг өгч байсан юм. Мөн өдөр болгон тоглоомын төв дотроо сүнс нууж, ослон хүүхдүүдэд сонихролтой бэлгийг гардуулжээ.

Хүүхдүүд хүссэн зургаа өнгөөр будаж байсан нь их таалагдаж, олон ч хүүхэд хичээнгүйлэн хийж байлаа.

Дүү нараа энд тоглуулахаар авчирсан охидтой хөөрөлдөхөд, 

"Дүү нар маань анх удаа Хэллоуны баяр тэмдэглэж байна. Ийшээ орж тоглох гээд бөөн хөл хөөр болоод явсан. Янз бүрийн дүрд хувираад гарсан ч тоглосоор байгаад халууцах байх гээд тайлаад оруулчихлаа. Бид энэ баярыг өөрсдөө л тэмдэглээд байдаг болохоор энэ удаа үнэхээр гоё байна. 'Adventure Zone'-д маш хөл хөдөлгөөнтэй, гоё энергитэй байна." гэсэн юм.

Янз бүрийн баатруудын дүрд хувирсан хүүхдүүд Шангри-Ла Моллын энэ өдрийн баатрууд, хайр татам онцлох хүмүүс байлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
8 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
10 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
4
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.