Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Супер баатар" гэж үнэхээр байдгийг нотолсон Шаварш Карапетян


Армен улсын иргэн Шаварш Карапетян усанд шумбалтын дэлхийн 11 рекордын эзэн, Европын 13 удаагийн аварга, ЗХУ-ын долоон удаагийн аварга, гавьяат тамирчин юм. Тэрбээр түүхэн дэх гурван том гавьяаны эзэн ажээ.

Анх 1974 онд Арменийн "Котайк" муж дахь "Цахгадзор" спортын баазаас 30 гаруй зорчигчтой автобус хөдөлж, уулын огцом өгсүүр газар хөдөлгүүрт гэмтэл гарсныг жолооч нь гарч шалгах үед автобус газрын уруу өнхөрсөн байна. Тэр үед Карапетян шаламгай хөдөлж, жолооны ард сууж автобусыг аюулгүй болгожээ. Хэрвээ тэр ийн самбаачлаагүй бол олон хүний амь нас сүйдэх байжээ. 

Түүний дараагаар 1976 онд Ганноверт болох дэлхийн аваргын тэмцээнд явах байсан боловч өвчний улмаас түр саатжээ. "Ереван"-д ирээд есдүгээр сарын 16-ны өглөө хэвшиж заншсанаараа 20 км-ын гүйлтэд 25 кг элс үүрэн дүүгийн хамт гүйж байтал усан сангийн даланг даван нэгэн троллейбус ус руу унасан байна.

Тэр бохир, ямар ч үзэгдэх орчингүй усанд шумбаж, 10 метрийн гүнээс троллейбусыг олж, арын шилийг нь хөлөөрөө хагалан зорчигчдыг ээлж дараалан аварч эхэлжээ. Троллейбусанд нийт 92 хүн байснаас 46-г нь татан гаргасны 20 нь л амьд гарчээ. Улмаар түүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдэн, хоёр уушги нь үрэвсэн үхлийн ирмэг дээр байхад нь эмч нар аварчээ. Уушгины үрэвслээс болж наалданги үүсэн амьсгалахад ч хүнд болж, байнга ханиалгаж байсан тул эмч нар түүнд спортоо орхихыг зөвлөжээ. Гэвч тэр уйгагүй хичээллэн, жилийн дараа 1977 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 11 дэх дэлхийн рекордоо эвдсэн байна.

1985 оны хоёрдугаар сард "Ереван"-ы концертын төвд гал гарахад мөн түймрийн голомт руу орж галыг унтраалцан, өөрөө гэмтэл авч, сар гаруй хугацаанд эмчлүүлж байжээ. Түүний амийг нь аварсан хүмүүс зургаан жилийн дараа л "Комсомольская правда" хэмээх сониноос түүний талаар мэдэж авчээ. 1982 онд сонины сурвалжлагч шигшээ багийн ахлах дасгалжуулагчтай уулзаж, болсон явдлын тухай үнэнийг олонд дэлгэжээ. 

Өдгөө 66 настай Шаварш Москва хотод эхнэр гурван хүүхдийн хамт гутлын дэлгүүрийн бизнес эрхлэн аж төрдөг. Мөн тэрбээр өөрийгөө "Оросын ард түмний Армен хүү" хэмээн ярьж, хошигнох дуртай. 

Эх сурвалж: UERASIA

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
3 өдрийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.