Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сурагч охины төгсөлтийн баяртаа зориулж урласан 'корона' даашинз


Спарта хотын ахлах сургуулийн сурагч Пейтон Манкерын урласан төгсөлтийн баярын даашинз сошиал медиад олны анхаарлыг татаж байна. Манкерын ээж охины оёсон даашинзны зургийг авч фэйсбүүктээ оруулсныг 254 мянган хүн шэйрлэж, 148 мянган хүн риакшин даржээ.

Скоч үйлдвэрлэгч Duct брэнд жил бүр ахлах сургуулийн төгсөлтийн баярын гоёлуудаас шилдгийг нь тодруулж, 20 мянган долларын тэтгэлэг олгодог аж. Манкер энэ уралдаанд оролцохоор нэгдүгээр сараас эхлэн даашинз урлаж эхэлсэн бөгөөд хэдэн долоо хоногийн хугацаанд нөхцөл байдал бүхэлдээ өөрчлөгдсөн нь түүнийг 'корона' даашинз урлахад хүргэжээ. 

ЗурагТайлбар




Сурагч охин төгсөлтийн баярын үдэшлэгтээ орох боломжгүй болсон ч өрнөж буй түүхэн үйл явдлыг, өөрийнхөө мэдэрч, туулж буй бүхнийг даашинздаа тусгаж харуулахыг хүсчээ. Даашинз дээрх дүрслэлүүд бүхэлдээ цар тахлын үеийн амьдралын хэв маягийг харуулах аж. Тухайлбал, масктай хүн, онлайнаар хичээлдээ хамрагдаж буй оюутнууд, тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй баатруудыг тэр даашинздаа дүрсэлжээ. Түүнчлэн Манкер коронавирусийн хэлбэртэй гар цүнх, гоёл чимэглэл, маск, гутал хүртэл хийсэн байна. 

ЗурагТайлбар







Манкер "Цар тахал зөвхөн ахлах сургуулийн сурагчдад ч биш, зөвхөн АНУ-д ч биш, дэлхий нийтэд бүхэлд нь нөлөөлж байна. Тиймээс би үүнийг харуулахыг хүссэн" гэдгийг дурдаад "Одоо нөхцөл байдал хүнд байгаа ч коронавирусийн цар тахал хэзээ нэгэн цагт арилж, бүх зүйл сайхан болно. Энэ туршлага бидэнд эерэг үр дүнг ч авчирч болно шүү дээ. Миний хийсэн даашинз үүний нэг жишээ нь юм" гэжээ. 

ЗурагТайлбар





Duct брэндийн уралдааны ялагч долоодугаар сард тодрох юм байна. 

Эх сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
3
3 өдрийн өмнө
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.