Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Улс даяар сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл хаахаар боллоо


Улсын Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн хичээлийг түр хаах шийдвэр гаргажээ.

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан улсын Онцгой комисс хуралдаж, тус шийдвэрийг гаргасан юм.
Тус хурлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл коронавирусээс сэргийлж сургууль, цэцэрлэгийг түр хаах саналыг оруулан, хэлэлцүүлэв.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусээр өвчилсөн хүний тоо 844 хүрсэн бол 25 хүн тус өвчнөөр нас бараад байна. 

Өвчлөл бүртгэгдсэн улс орон: БНХАУ-д 830, Макаод 2, Хонг-Конгд 2, Тайваньд 1, Сингапурт 1, Тайландын Вант Улсад 4, Япон улсад 1, БНСУ-д 1, Непал улсад 1, АНУ-д 1 хүн өвчилжээ.

Манай улсад хэрэгжүүлж буй арга хэмжээг дурдахад:

  1. ЭМЯ, ДЭМБ-тай байнга мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
  2. Өвчний нөхцөл байдлын талаар өдөр бүр 11 цагт мэдээлэл өгч байна.
  3. Цаг үеийн байдалтай уялдуулан өвчний эмнэлзүй, урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар цуврал зөвлөмж өгч байна.
  4. ХӨСҮТ-д 8008-6829 дугаарын нээлттэй утас ажиллаж зөвлөгөө өгч байна.

Сэрэмжлүүлэг:

-Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллагын www.mohs.mn болон  ЭМЯ-ны фэйсбүүк хуудсаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх
-Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
-14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
-Амны хаалт тогтмол зүүж хэвших
-Гараа тогтмол савандаж угаах
-Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
-Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
-Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
10 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Туяа\Хэнтий\ 2020.01.24 66.181.161.4

Тэгвэл хотын хүүхдүүд хөдөө гарвал таарах юм байнадаа

0 Хариулах