Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сөүлийн зарим оршин суугчид цахилгаангүйгээр аж төрөх хэв маяг руу шилжиж байна


Өмнөд Солонгос бол хамгийн их нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг орнуудын нэг билээ. Харин 9.8 сая хүн амьдардаг, үйлдвэржилт, технологийн төв болсон Сөүл хотод хэсэг хүмүүс цахилгаангүйгээр амьдрах сонголт хийжээ. 

NoPlug нэртэй тус нийгэмлэгийнхэн цахилгааны хэрэглээнээс татгалзсанаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах боломжтой гэж үздэг аж. Төсөөлөхөд бэрх ч эдгээр хүмүүс ямар ч цахилгаан хэрэгсэл, дижитал төхөөрөмж ажиглахгүйгээр аж төрдөг бөгөөд нарны эрчим хүч ашиглах, гал түлэх зэргээр өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлдэг гэнэ. 

Тус нийгэмлэгт нэгдсэн Чалс Жин кофе шоп ажиллуулдаг бөгөөд цахилгаан ашигладаггүй тул өдрийн цагаар л нээдэг аж. "Бидний амьдарч буй нийгэмд хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Яг л торонд байгаа юм шиг. Харин энэ нийгэмлэгт нэгдсэнээр би аливааг илүү өргөн утгаар нь харж, бүтээлчээр ханддаг болсон" гэж тэрбээр ярьсан байна. 

Японы эрдэмтэн, доктор Ясуюки Фужимура сар бүр ирж, тус нийгэмлэгийн гишүүдэд цахилгаангүйгээр аж төрөхтэй холбоотой боловсрол олгох сургалт зохион байгуудаг. Тэрбээр 2000 оноос хойш энэ чиглэлээр судалгаа хийж байгаа бөгөөд цахилгаангүйгээр ажилладаг 30 орчим төхөөрөмж (хөргөгч хүртэл бий) зохион бүтээжээ. 

Энэ жил Сөүлд 70 орчим хүн гэрэл цахилгаангүй амьдрах сонголт хийсэн бол 12 оюутан доктор Ясуюки Фужимурагийн лекцэд хамрагдаж байгаа гэнэ. 

Мөн NoPlug нийгэмлэгийнхэн химийн бордоо ашиглахгүйгээр органик хүнсний ногоо тариалж, хүнсэндээ хэрэглэдэг гэжээ. 

Эх сурвалж: BBC 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.