Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Та өнөөдөр хүүхдэдээ хайртай гэдгээ хэлээд гарсан уу?


Хүүхдийн сэтгэл зүйчид 4-8 насны хүүхдүүдээс хайр гэж юу болох талаар бодлыг нь асуужээ. Тэдний хариулт ямар ч насанд хүрсэн хүний хариулахаас илүү ухаалаг, илүү өргөн, илүү гүн гүнзгий, утга учиртай байв. Хүүхэд хайрыг хэнээс ч илүү ойлгож мэдрэн, ажиглаж, тунгаадгийн жишээ... Бид хүүхдүүдээ хайраар дутааж буй юм биш биз? Та өнөөдөр тэдэндээ хайртай гэдгээ хэлээд ажилдаа гарсан уу?

4 настан:

Хэрэв хэн нэгэн хүн чамд хайртай бол чиний нэрийг нэг л өөрөөр дууддаг. Тэгж дуудахад нь бүх юм амар тайван байгааг чи мэдрэх болно. 

5 настан:

Хайр бол охидууд ээжийнхээ гоё үнэртэй усыг түрхээд, хөвгүүд бас аавынхаа сахлын уснаас түрхээд хамтдаа гадаа гарч, бие биенийхээ гоё үнэрийг үнэртэх.

4 настан:

Хайр бол би идэж байгаа хоолноосоо бусдад харамгүй өгөх. Хариуд нь түүний хоолноос иднэ гэж хэлэхгүй байх. 

8 настан:

Ээж минь аавд кофе чанаад, аягалж өгөхдөө амт нь зүгээр байгаа эсэхийг шалгаж өөрөө нэг балгадаг нь хайр юм болов уу.

4 настан:

Аав ээж чинь зөндөө их ядарсан ч гэсэн чамайг инээлгэхээ мартдаггүй бол тэр хайр. 

7 настан:

Зул сарын өглөө өөрийнхөө бэлгийг задлахаа азнаж, эргэн тойрноо харахад хайр мэдрэгддэг. 

6 настан:

Чи өөрийнхөө дургүй хүнтэй найзлахыг хичээж чадвал тэр бол хайр.


7 настан:

Чи хэн нэг хүнд түүний цамц нь их гоё юм аа гэж хэлэхэд тэр цамцаа өдөр болгон өмсөөд л байвал тэр бол хайр. 

6 настан:

Хайр гэж хүмүүс бие биенийхээ муу талыг мэддэг ч гэсэн хамт байгаад л байхыг хэлнэ. 

8 настан:

Би тайзан дээр төгөлдөр хуур тоглох гээд гарахдаа маш их сандарсан. Тэгээд намайг үзэж суугаа хүмүүс дунд аав минь байгааг олж хараад маш их тайвширч, сандрахаа больсон. Тэр л хайр байх.

6 настан:

Ээж минь намайг хамгийн их хайрладаг. Шөнө унтахад намайг үнсдэг хүн ээжээс өөр байхгүй. 

7 настан:

Ээж хоол хийхдээ хамгийн амттайг нь аавд өгдөг. Тэр бол хайр.

4 настан:

Чи нохойгоо өдөржин ганцааранг нь орхисон ч гэлээ, орой ирэхэд тэр чиний нүүрийг долоож байвал тэр бол хайр.

4 настан:

Эгч маань надад бүх хуучин хувцсаа өгөөд өөрөө шинэ хувцас авахаар дэлгүүр явдаг нь хайр юм. 

7 настан:

Хайр бол ээж минь аавыг жорлон дээр сууж байгааг харсан ч ямар заваан юм бэ гэж боддоггүйг хэлнэ.

8 настан:

Хэрвээ чи хэн нэг хүнд хайртай бол түүнийгээ байнга хэлж байх ёстой. Хүмүүс амархан мартдаг учраас. 

4 настан:

Хэн нэг хүн гуниглаад уйлж суувал хажууд нь сууж уйлахад нь туслана гэдэг бол хайр. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
8 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.