Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Таагүй бодлыг даван туулах 5 алхам


Та бүхэндээ энэ удаа хэрхэн сөрөг таагүй бодлыг даван гарч, амар амгаланг олох тухай нийтлэл сонирхуулж байна. Таагүй зүйл тохиолдоод яахаа мэдэхгүй бачимдаж явна уу? Түүнээс салах маш энгийн. Энэхүү нийтлэлийг "Бидний дуу хоолой" бүтээлч дэвтрээс сонирхуулж байна. Энэ тэмдэглэлийн дэвтрийг "Хөөрхөн Зүрх ТББ"-аас авах боломжтой юм байна. what3words: ///тэжээл.хүрмэгц.мужаан


1. Бодлоо ухамсарлаж ойлгох 

Тархинд ямар таагүй бодлууд урсаж байна гэдгийг ажиглаж, түүнийг ухамсартайгаар анзаарах, одоо цагийг мэдрэх.

2. Завгүй байх 

Таны бие болон оюун санаа хоорондоо холбоотой тул цэвэрлэх, ангилах, оёх, зурах гэх мэт зүйлийг хийх нь таагүй бодлыг удирдах, байгаагаар нь хүлээн авахад тусалдаг.

3. Таагүй өдөөгчөөс зайлсхийх 

Тааламжгүй мэдрэмж төрүүлдэг нөхцөл байдал, хүмүүстэй холбоо барихаа багасгах, сөрөг зуршлаас зайлсхийх нь таныг эрүүл, эерэг байхад тусална. 

4. Амралт, завсарлага авах 

Хангалттай амарч, унтаж чадахгүй байх нь сэтгэл зүйн хувьд ядраан туйлдуулж, ууртай, уцаартай, тогтворгүй байх шалтгааныг үүсгэдэг тул өөртөө амралт өгөөрэй.

5. Дуу сонсох 

Тасралтгүй 25 хүртэлх минут дуртай дуу аялгуугаа сонсох нь өдрийг тэр чигт нь сэтгэл ханамжтай болгоход нөлөөлдөг. 

Эдгээр нь бүгд хэвийн:

  • Тухайн нөхцөл байдлаас завсарлага авах 
  • Бусдаас тусламж хүсэх 
  • Тааламжгүй сэтгэгдэл төрүүлэхүйц хүмүүстэй учрах 
  • Бусдаас өөр байх 
  • Таагүй өдөр, үйл явдал болох 
  • Ганцаардаж, гуниглах 
  • "Үгүй" гэж хэлэх 
  • Алдаа гаргах

Illustrations: 94 MLK

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
3 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
4 өдрийн өмнө
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энхзул 2020.06.11 108.162.219.189

Иймэрхүү сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой постнууд оруулж байгаа нь үнэхээр таалагдаж байгаа шүү, хүүхэд залууст бүгдэд нь хамааралтай, маш хэрэгтэй зөвлөмжүүд байна. Улам их амжилт!!

0 Хариулах