Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Тайлер Перри: Гэр оронгүй гудамжны эр Холливудын тэрбумтан болсон түүх


Атланта хотоос гаралтай кино найруулагч, жүжигчин Тайлер Перриг бид Мадеа хатагтайн дүрээр нь сайн мэднэ. Хар арьст, настай эмэгтэйн хошин дүрээр анх танигдаж өдгөө “Тайлер Перри” кино студийн эзэмшигч, шинэхэн тэрбумтан тэрээр 90-ээд оны сүүлээр орон гэргүй болж, гудманд амьдарч байсан түүхтэй нэгэн юм. 

Тэр Нью Орлеансын ядуусын дүүрэгт төрсөн ба эцэг нь хар тамхичин, гэр бүлийн хүчирхийлэгч нэгэн байсан тул багаасаа гэрээсээ дайжиж, ихэвчлэн гадуур өөрөө өөрийгөө болгон явдаг байж. Энэ үедээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, амиа хорлохыг завдаж байсан тухайгаа ч тэр нуудаггүй. Гэсэн ч бууж өгөлгүй, энэ харанхуйгаас гарах ганц зам бол сургууль гэж бодон, хичээл номдоо байдгаараа шамдаж, хажуугаар нь Нью Орлеансаас явахын тулд төрөл бүрийн ажил хийж мөнгө цуглуулжээ. Энэ зуур өөрийн бичих авьяастайгаа мэдэрч, жүжгийн зохиол бичиж эхэлсэн байна.

20 насандаа Тайлер 12 мянган ам.доллартай Атланта хотод ирлээ. Ингээд өөрийн анхны мюзиклээ үзэгчдэд хүргэхээр бэлдэж 1200 хүний суудалтай танхимд жүжгээ тавьсан боловч 30 хүн л иржээ. Хамаг мөнгөө жүжигт зарцуулснаас болж тэр юу ч үгүй хоцрон, сохор зоосгүй болж гудманд гарсан байна. 

Буцаад хөл дээрээ босохын тулд янз бүрийн цагийн ажил хийхийн зэрэгцээ, бичихээ ч зогсоосонгүй. Ахиад жаахан мөнгөтэй болж аваад өнөөх мюзиклээ Атлантагийн "House of Blues" хэмээх жижигхэн театрт дахин тоглож эхлэв. Энэ удаа арай олон тасалбар борлуулж, хүнд хүрч чадсан агаад хэсэг хугацааны дараа арай томхон театрт тоглож эхэллээ. Ийн явсаар 2005 онд тэр Мадеа цувралын зохиолыг бичиж, өөрөө дүрд нь тоглосноор олонд танигджээ. 

Мадеагийн дүр түүнд сая сая доллар авч ирсэн. Энэ дүрээр тэр эхлээд ээжийгээ дуурайж, ээжийнхээ зан чанар, авир төрхөөс санаа авсан бол сүүлдээ хар арьст эмэгтэйчүүд хэчнээн гайхалтай хүчирхэг болохыг илэрхийлэх хүсэлтэй болж. Ингээд 2020 оны гуравдугаар сард тэр энэхүү дүрээ сүүлийн удаа бүтээгээд, дахин уг цувралыг хийхгүй гэдгээ мэдэгдсэн. 

Тайлер өөрийн урам зоригтой байж, бууж өгөлгүй явж ирсний шалтгаан Опра Уинфри хэмээдэг. Опрагаас үлгэр дуурайл авч, сайтар хичээсэн цагт хүн хүссэндээ хүрдгийг түүнээс харж, суралцаж ирсэн гэжээ. Тайлер Перри зөвхөн авьяаслаг уран бүтээлч төдийгүй сайхан сэтгэлтэй, тусч нэгэн гэдгээрээ алдартай. Олон хандивын арга хэмжээнд мөнгө хандивлаж, ядарч зүдэрсэн хүмүүст тусалдгаараа түүний нэр түгсэн. Урд ядуу зүдүү явснаа, хаанаас гаралтай хэн гэдгээ мартах учиргүй гэж тэр үргэлж хэлдэг. Мөн ээжийг нь болон өөрийг нь зодож хүчирхийлдэг байсан эцгийгээ тэр уучилсан тухайгаа 2012 онд ярьж байж. “Хэрэв чи уучлахгүй юм бол, чиний сэтгэл зүрхийг тайван байлгахгүй байгаа тэр зүйлээс өөрийгөө чөлөөлөхгүй юм бол буруу замаар замнаж эхлэнэ шүү” гэж Пьерс Морганы ток шоуны үеэр ярьж. Мөн “Идэх хоолгүй, орох оронгүй явсан цаг хугацаа намайг өдий зэрэгтэй болгож бүтээсэн юм. Хичээж зүтгэсний эцэст сайн сайхан, боломж ирнэ гэдгийг би үргэлж мэддэг байсан” гэжээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.02.19
Хөрөг | Наддаа чи минь нар байлаа
3
2023.08.29
Хөрөг| "Бусдын одыг дүрэлзүүлэхээр мөрөөдлөөсөө оч тасалж өгдөг яг гал шиг..."
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 2020.09.13 162.158.165.15

мундаг байна.

0 Хариулах