Влогууд эрчээ авч буй энэ үед арай өөр төрлийн влог сонирхох уу? Энэхүү чимээгүй влогууд нь камераа урдаа бариад юу хийх гэж буйгаа нэг бүрчлэн ярихгүй. Ихэнх влогерууд нь царайгаа ч харуулахгүй. Тайлбарууд нь хадмалаар харагдана. Тиймээс орчны чимээ болон хийж буй зүйлсийнх нь чимээ л сонсогдох юм. Нэг төрлийн ASMR ч гэж болохоор аж. Заримдаа цаана нь намуухан хэмнэлтэй ая явна. Мартагдаад л өнгөрдөг өдөр тутмын энгийн зүйлсийг гоо зүйн мэдрэмжтэйгээр дүрслэн харуулна. Тэдгээр зүйлсээ тайван, анхаарлаа төвлөрүүлэн хийж буй нь энгийн, жижиг зүйлсэд талархах мэдрэмж төрүүлэхүйц тайвшруулах увдистай влогууд юм. Эдгээрээс онцлох 5 влогийг хүргэж байна.
1. Sueddu
2. Haegreendal
3. Liziqi
4. Bayoona
5. Nyangsoop
Бэлтгэсэн: Э.Сумъяажаргал