UBLife Logo
Newsfeed

Тахлын улмаас ресторанууд бүхэлдээ өөрчлөгдөж буйг батлах 10 зураг

Б.Саруул
Б.Саруул
Тахлын улмаас ресторанууд бүхэлдээ өөрчлөгдөж буйг батлах 10 зураг

Короанвирусийн дэгдэлт харьцангуй намжсан Азийн орнууд кафе, ресторан тэргүүтэй үйлчилгээний газруудаа буцаан нээж эхэллээ. Тэгвэл Момофуку сүлжээ рестораны үүсгэн байгуулагч, Ugly Delicious шоуны зохион байгуулагч Дэвид Чанг БНХАУ, Хонконг, Тайвань, Өмнөд Солонгост амьдарч байгаа хүмүүсээс тахлын дараа ресторанууд үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгааг хуваалцахыг хүсчээ. Жишээ нь, ресторануудын суудал хэрхэн өөрчлөгдөв, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис ашиглаж байна уу, үйлчлүүлэгчид маск зүүж байна уу, тогоочид стандартыг мөрдөж байгаа эсэхийг дараах гэрэл зургуудаас харж болно. 

1. Хонконгод нэг ширээнд дээд тал дөрвөн хүн суухыг зөвшөөрч байгаа бөгөөд хооллох үеийг эс тооцвол маскаа байнга зүүхийг шаардаж байна. Мөн согтууруулах бодисыг дангаар нь худалдаалахыг хориглож, шөнийн цэнгээний газруудыг хаасан хэвээр байгаа аж.

2. Хонконг дахь Старбаксын салбар ийм арга хэмжээ авчээ. 

3. Шэньжэнийн Hey Tea цайны шопод дугаарлаж буй хүмүүс. Сүүлийн хоёр долоо хоногт Шэньжэнь нөхцөл байдал тогтвортой байгаа ч үйлчилгээний ажилтан, гал тогоонд ажиллаж буй хүмүүсийг тогтмол маск зүүхийг шаардсан хэвээр байна гэжээ. Мөн үйлчлүүлэгчид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж, маск зүүж, бие биенээсээ хоёр метрийн зайтай байхыг зөвлөсөн хэвээр байгаа гэнэ. 

4. Бээжингийн Qingfeng сүлжээ ресторан ширээгээ хол зайтай байрлуулсан байна. 

5. Бээжингийн зарим ресторан хоол хүргэхдээ робот ашиглаж байна. 

6. Тайванийн AsusTek Computer компанийн ажилчид өдрийн хоолоо идэж буй нь. 

7. Шэньжэнийн ресторанууд үйл ажиллагаагаа дахин явуулахын тулд тодорхой журмуудыг мөрдөж байгаа аж. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжиж оруулах, 37.3 хэмээс дээш халуунтай, өвчний шинж тэмдэг ажиглагдсан хүмүүст үйлчлэхгүй байх, үйлчлүүлэгчдийн тоог рестораны нийт хүчин чадлын 50 хувиас хэтрүүлэхгүй байх, дараагийн үйлчлүүлэгч суухаас өмнө сандал, ширээг халдваргүйжүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа гэнэ. 

8. Тайбэй хотын Старбаксын салбар 

9. Шанхайд рестораны үүдэнд ариутгалын машин байрлуулжээ. Мөн бүх ажилчид маск, бээлийтэй үйлчилж байгаа гэнэ. 

10. Тайваньд рестораны тогоочид маск, бээлий өмсөж хоолоо бэлдэж байна. 

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.