Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа. 2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпийн наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.
Спорт
Тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой “Токио олимп” санг ажиллуулж байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
“Гэрэг” сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан “Turning Points” 6 дахь дугаар тун удахгүй
Фото сурвалжилга | Аз жаргалаар “ШҮНШИГ”-лэсэн айл бүрдээ талархлаа
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Аонишики Японы Шилдэг шинэ тамирчны шагнал хүртлээ
2025 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Зүчи хааны удам Елизавета Туктамышева 29 нас хүрлээ
Елизавета Туктамышева өнгөрсөн 11 дүгээр сард зодог тайлснаа зарласан билээ.
UWW чансааг тэргүүлж, ₣5000-аар шагнуулах бөхчүүд
5000 швейцар франкаар шагнагдана.
Нэг л удаа "ФЛАМЕНГО" болбол насан туршдаа "ФЛАМЕНГО"
"Фламенго" баг маань энэ жил үнэхээр онцгой, одтой тоглож байгаа билээ.
