Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тамхины эсрэг “Хор баяртай” сарын аяныг эхлүүллээ


Мэргэжлийн байгууллагууд хамтран “Хор баяртай” аяныг сарын хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчин аюулын харанга дэлдэхэд хүргэсэн байна. Түүнчлэн манай улсын нийт хүн амын 27,1 хувь нь тамхи татдаг бол эрэгтэйчүүдийн 49,1 хувь эмэгтэйчүүдийн 23 хувь нь тамхи татдаг байна. Үүнээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 63,1 хувь нь 14 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах алба, Нийслэлийн Боловсролын газар, JCI МОНГОЛ байгууллага, JCI GRAND салбар байгууллага санаачлан “Хор баяртай” аяныг сарын хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.

Уг төслийн зорилго нь ЕБС-ын сурагчдад тамхины хор, хөнөөлийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дундах тамхины хэрэглээг бууруулахад мөн төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгахад чиглэж байгаа аж.

Монголчууд халдварт бус өвчний тархалтаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Манай улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлж байгаа нь ийм таагүй “рекорд”-ыг эзэмшихэд хүргэжээ. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи. Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй.
Дэлхийн улс орнууд тамхидалтын эсрэг ийм зоримог шийдэмгий алхмууд хийж байгаа нь энэхүү утаат “идээн”-ий үнэ шалдаа бууж байхад манай улсад энэ төрлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Гэхдээ бид оройтоогүй. Урьдчилан сэргийлж болох уршигт өвчинд нэрвэгдэхгүйн төлөө, эрсдэлт хэрэглээндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихгүйн тулд өнөөдрөөс анхаарах хэрэгтэй юм.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.