Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Таны инстаграм постыг хэдэн хүн хадгалж авсныг яаж мэдэх вэ?


Инстаграмд оруулсан пост хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхол төрүүлсэн эсэхийг мэдэх нь сошиал нөлөөлөгчид, контент бүтээгчид, онлайн орчинд маркетинг хийдэг хүмүүст төдийгүй жирийн хэрэглэгчдэд ч хэрэгтэй байдаг. Магадгүй таны постыг хэдэн хүн ХАДГАЛЖ АВСНЫГ мэдэх нь тухайн пост хэдэн лайк цуглуулсан бэ гэдгээс ч илүү чухал мэдээлэл юм. Учир нь, энэ бол таны пост хүмүүст таалагдаад зогсохгүй, бусадтай хуваалцах хэмжээний өгөөжтэй байсан илтгэх шалгуур байж мэднэ. 

Таны инстаграм постыг хэдэн хүн хадгалж авсан, хэдэн хүн бусадтай хуваалцсаныг мэдэхийн тулд advanced insight тохиргоог ашиглах шаардлагатай бөгөөд энэ нь Business болон Creator хаягтай хүмүүст нээлттэй байдаг. Гэхдээ үүнд санаа зоволтгүй. Та ч бас хувийн хаягаа ийм болгож өөрчилж болно. 

( Settings > Account > Switch to Professional account цэс рүү ороод Business Account эсвэл Creator Account гэсэн тохиргооны аль нэгийг сонгоход л хангалттай. Ингэж өөрчилснөөр таны хаяг public болно гэдгийг санаарай)

Энэ тохиргоог хийсний дараа та дурын нэг зурган дээр дарж ороход View Insights хэсэг шинээр нэмэгдсэн байх болно. Үүн дээр дарвал, тухайн постыг хэдэн хүн лайк дарж, сэтгэгдэл бичиж, бусадтай шэйрлэж, мөн хадгалж авсныг харж болдог. 

Түүнчлэн дэлгэцний баруун дээд булангийн цэсээс insights хэсгийг сонгож таныг дагадаг хүмүүсийн нас, хүйс, байршил, идэвхтэй байдаг цаг зэрэг бусад нарийн мэдээллийг авах боломжтой. 

Холбоотой мэдээлэл: Инстаграмд "dark mode"-ийг идэвхжүүлэх боломжтой боллоо

Эх сурвалж: Lifewire

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Таны датагаа хамгийн их зарцуулдаг 7 зүйл
2
2024.03.15
Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна
3
2024.03.12
Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
10 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.